Монгол Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхим, Монголын хуульчдын холбоо хамтран зохион байгуулж буй “Захиргааны эрх зүйн хэрэг судлал” сэдэвт уулзалт, хэлэлцүүлэг 2024 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 09 цагаас Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааны танхимд амжилттай эхэллээ.
Тус хэлэлцүүлэгт Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Адъяасүрэн “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хэргийн судалгаа ашиглах нь” сэдэвт илтгэлийг хэлэлцүүлж байна.
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх
Сэтгэгдэл үлдээх
Таны оруулсан е-майл хаяг олон нийтэд харагдахгүй *