•   11 + 331060, 331061
  •   zakhirgaa_tg@shuukh.mn, tender@admincourt.gov.mn

  • Нүүр
  • Бидний
    тухай
    • Түүхэн замнал
    • Шүүгч нар
    • Тамгын газар
    • Захиргааны ажилтнууд
    • Албан тушаалын тодорхойлолт
  • Мэдээ
  • Тайлан
  • Иргэн
    танд
    • Шүүхийн мэдээлэл лавлагаа
    • Архивын үйлчилгээ
    • Нэхэмжлэлийн загварууд
    • Хүсэлтийн загварууд
    • Дүрэм, журам
    • Нөлөөллийн мэдүүлгийн загвар татах
    • Шүүгчийн ёс зүйн зөрчилд гомдол гаргах
  • Хурлын
    бичлэг
  • Шилэн
    данс
  • Эрх зүйн
    акт
  • Холбоо
    барих
  • Шийдвэрийн
    тойм
    • Шийдвэрийн тойм
    • Процессын тойм
    • Шүүхийн шийдвэрийн AI хурааангуй

“ЗАХИРГААНЫ ХЭРГИЙН ШҮҮХ - КЕЙС СУДЛАЛ” ХӨТӨЛБӨРИЙН ЭЭЛЖИТ УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГА ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

     Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газраас санаачлан хууль зүйн их, дээд сургуулийн оюутнуудад тус шүүхийн шүүгч нар өөрсдийн шийдвэрлэж, хуулийн хүчин төгөлдөр болсон сонирхолтой кэйсүүдийг тайлбарлаж, ярилцах хөтөлбөрийн хүрээнд 2024.10.24-ний өдөр “Захиргааны хэргийн шүүх-Кейс судлал” ээлжит уулзалт, ярилцлага зохион байгуулагдлаа.

     Уг уулзалтад 12 их сургуулийн (МУИС, ДХИС, СЭЗИС, Шихихутаг Их сургууль, Их засаг их сургууль, Монгол Улсын Эрдмийн их сургууль, Отгонтэнгэр их сургууль, Глобал удирдагч их сургууль, Рояал их сургууль, Олон Улсын Улаанбаатар их сургууль, Идэр их сургууль, Үндэсний техникийн их сургууль, Сити их сургууль, Орхон их сургууль) Эрх зүйн 2-5 дугаар курсын нийт 109 оюутнуудыг хүлээн авч “ЗХШ-Кейс судлал” уулзалт, ярилцлагад хамрагдлаа.

 

     Тус уулзалт, ярилцлагыг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгч У.Бадамсүрэн удирдан явуулж “Газрын эрхийг шүүхээс хамгаалсан байдал” сэдвүүдийн хүрээнд Газрын эрх яагаад чухал вэ? Онцгойлон эзэмших эрхийн талаар тусгайлан ярьсан ба Газар эзэмших эрх иргэн, Хуулийн этгээдийн суурь эрх мөн үү, Газар эзэмших талаарх материаллаг хэм хэмжээний талаарх ойлголт, Газар эзэмших эрхийг захиргааны байгууллагаас баталгаажуулсан, эрх олгосон зохицуулалтын онцлог, Шүүхийн процесст гарч буй газрын маргааны онцлог, шийдвэрлэгдэж буй байдал зэргийг тус шүүх хэрхэн шийдвэрлэснийг нийтийн эрх зүй дэх зарчим болон зарим хууль хэрэглээтэй уялдуулан тайлбарлав.

 

 

 Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх

Хэрэгцээт холбоос

Улсын дээд шүүх
Шүүхийн ерөнхий зөвлөл
Монгол улсын шүүхийн тайлан
Монгол улсын шүүхийн нэгдсэн мэдээлэл
Монгол улсын шүүхийн цахим сан
Эрх зүйн мэдээллийн нэгдсэн систем
www.livecourt.mn шүүх хуралдаан систем
Төрийн мэдээлэл эмхэтгэл
Авилгатай тэмцэх үндэсний хөтөлбөр
Улсын тэмдэгтийн хураамж бодох
Санал, хүсэлт илгээх

Сэтгэгдэл үлдээх

Таны оруулсан е-майл хаяг олон нийтэд харагдахгүй *


Бичих хэсэг
reload, if the code cannot be seen

Шүүх өөрийн захиргаатай байх ба түүний чиг үүргийг Шүүхийн ерөнхий зөвлөл, шүүхийн тамгын газар хэрэгжүүлэх бөгөөд тэдгээрийн үйл ажиллагаатай холбогдсон харилцааг хуулиар зохицуулна.

Холбоо барих

Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, Их тойруу 81/1, Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүх

Утас: 11 + 331060, 331061

И-мэйл: zakhirgaa_tg@shuukh.mn, tender@admincourt.gov.mn

Copyright © Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүх