•   11 + 331060(Архив), 331061(Мэдээлэл лавлагаа)
  •   zakhirgaa_tg@shuukh.mn, tender@admincourt.gov.mn

  • Нүүр
  • Бидний
    тухай
    • Түүхэн замнал
    • Шүүгч нар
    • Тамгын газар
    • Захиргааны ажилтнууд
    • Албан тушаалын тодорхойлолт
  • Мэдээ
  • Тайлан
  • Иргэн
    танд
    • Шүүхийн мэдээлэл лавлагаа
    • Архивын үйлчилгээ
    • Нэхэмжлэлийн загварууд
    • Хүсэлтийн загварууд
    • Дүрэм, журам
    • Нөлөөллийн мэдүүлгийн загвар татах
    • Шүүгчийн ёс зүйн зөрчилд гомдол гаргах
    • Тамгын газарт өргөдөл, гомдол гаргах заавар
  • Хурлын
    бичлэг
  • Шилэн
    данс
  • Эрх зүйн
    акт
  • Холбоо
    барих
  • Шийдвэрийн
    тойм
    • Шийдвэрийн тойм
    • Процессын тойм
    • Шүүхийн шийдвэрийн AI хурааангуй

Иргэний үнэмлэхээ гээгдүүлсэн, үрэгдүүлсэн нь Иргэний улсын бүртгэлийн журам зөрчсөн зөрчилд хамаарахгүй

      Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024.07.04-ний өдрийн №128/ШШ2024/0565 шийдвэр

      Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болсон.

 

     Иргэн Б иргэний үнэмлэхээ гээгдүүлэн дахин шинээр авахаар ирүүлсэн үйлдэлд Улсын бүртгэгч нь Зөрчлийн тухай хуулийн 15.24 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийг үндэслэн 30,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулжээ.

     Дүүргийн прокуророос дээрх улсын бүртгэгчийн шийтгэлийн хуудсыг хянаад хүчингүй болгуулахаар Прокурорын дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн.

     Зөрчлийн тухай хуулийн 15.24 дүгээр зүйлийн 4-т “Иргэний улсын бүртгэлийн талаар тогтоосон журам зөрчсөн бол хүнийг гучин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэсэн заалт нь Хууль зүй, дотоод хэргийн сайдын А/207 дугаар тушаалаар баталсан Иргэний Улсын бүртгэл хөтлөх журмыг зөрчсөн зөрчлүүд тухайлбал, хэн нэг этгээдийн иргэний үнэмлэхийг хадгалах үүрэг хүлээсэн этгээд уг иргэний үнэмлэхийг гээгдүүлж, үрэгдүүлсэн тохиолдолд шийтгэл ногдуулахаар зохицуулсан.

      Харин Иргэний улсын бүртгэл хөтлөх журмын 8.8-д “Иргэн иргэний үнэмлэхээ гээсэн, үрэгдүүлсэн, гэмтээсэн бол иргэний үнэмлэхийг дахин олгоход ... иргэний үнэмлэхийг цахим мэдээллийн санд хүчингүй болгосон хяналтын улсын байцаагчийн дүгнэлтэд үндэслэнэ.” гэж иргэний үнэмлэхийг дахин олгох харилцааг зохицуулсан байна.

     Ийнхүү холбогдох журамд заасан иргэний үнэмлэхийг дахин олгох зохицуулалтыг буруу хэрэглэн, иргэний үнэмлэхээ гээгдүүлсэн иргэнд иргэний үнэмлэх эзэмших, хадгалах үүргээ зөрчсөн этгээдэд хүлээлгэх шийтгэлийг ногдуулсан Улсын байцаагчийн шийтгэлийн хуудсыг хүчингүй болгохоор ирүүлсэн Прокурорын дүгнэлтийг  үндэслэлтэй гэж  үзсэн.

    Тодруулбал, иргэний улсын бүртгэлийн талаар тогтоосон журам зөрчсөн гэх зөрчилд иргэн өөрийн иргэний үнэмлэхийг гээгдүүлсэн, үрэгдүүлсэн үйлдэл хамаарахгүй гэж шүүх дүгнэсэн болно.

 

Санамж:
Энэ хураангуй нь бүрэн гүйцэд шүүхийн шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн шүүхийн шийдвэрийг олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэн хүргэх зорилготой болно.

 

 Шүүхийн шийдвэрийг бүрэн эхээр нь үзэх холбоос:  https://shuukh.mn/single_case/16376?start_date=&end_date=&id=1&court_cat=3&bb=1

 

Тоймыг бэлтгэсэн: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Нямдэлгэр

Хэрэгцээт холбоос

Улсын дээд шүүх
Шүүхийн ерөнхий зөвлөл
Монгол улсын шүүхийн тайлан
Монгол улсын шүүхийн нэгдсэн мэдээлэл
Монгол улсын шүүхийн цахим сан
Эрх зүйн мэдээллийн нэгдсэн систем
www.livecourt.mn шүүх хуралдаан систем
Төрийн мэдээлэл эмхэтгэл
Авилгатай тэмцэх үндэсний хөтөлбөр
Улсын тэмдэгтийн хураамж бодох
Санал, хүсэлт илгээх

Сэтгэгдэл үлдээх

Таны оруулсан е-майл хаяг олон нийтэд харагдахгүй *


Бичих хэсэг
reload, if the code cannot be seen

Шүүх өөрийн захиргаатай байх ба түүний чиг үүргийг Шүүхийн ерөнхий зөвлөл, шүүхийн тамгын газар хэрэгжүүлэх бөгөөд тэдгээрийн үйл ажиллагаатай холбогдсон харилцааг хуулиар зохицуулна.

Холбоо барих

Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, Их тойруу 81/1, Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүх

Утас: 11 + 331060(Архив), 331061(Мэдээлэл лавлагаа)

И-мэйл: zakhirgaa_tg@shuukh.mn, tender@admincourt.gov.mn

Copyright © Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүх