•   11 + 331060(Архив), 331061(Мэдээлэл лавлагаа)
  •   zakhirgaa_tg@shuukh.mn, tender@admincourt.gov.mn

  • Нүүр
  • Бидний
    тухай
    • Түүхэн замнал
    • Шүүгч нар
    • Тамгын газар
    • Захиргааны ажилтнууд
    • Албан тушаалын тодорхойлолт
  • Мэдээ
  • Тайлан
  • Иргэн
    танд
    • Шүүхийн мэдээлэл лавлагаа
    • Архивын үйлчилгээ
    • Нэхэмжлэлийн загварууд
    • Хүсэлтийн загварууд
    • Дүрэм, журам
    • Нөлөөллийн мэдүүлгийн загвар татах
    • Шүүгчийн ёс зүйн зөрчилд гомдол гаргах
    • Тамгын газарт өргөдөл, гомдол гаргах заавар
  • Хурлын
    бичлэг
  • Шилэн
    данс
  • Эрх зүйн
    акт
  • Холбоо
    барих
  • Шийдвэрийн
    тойм
    • Шийдвэрийн тойм
    • Процессын тойм
    • Шүүхийн шийдвэрийн AI хурааангуй

ХЭРЭГЛЭЖ ДУУСАХ ХУГАЦААНЫ СҮҮЛИЙН ӨДӨР ХҮНСНИЙ БҮТЭЭГДЭХҮҮНИЙГ ХУДАЛДСАН НЬ ЗӨРЧИЛД ТООЦОГДОНО

      Шүүхийн шийдвэрийн огноо, дугаар: 2024 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 128/ШШ2024/0544

      Шүүхийн шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болсон.

    Нийслэлийн Эрүүл мэндийн газрын улсын байцаагчаас “АЖ Т” ХХК-ийг “... хэрэглэж дуусах хугацаа нь хэтэрсэн, ... бүтээгдэхүүн худалдсан” гэх үндэслэлээр 5,000,000 төгрөгөөр торгосон шийтгэлийн хуудсыг тус компани эс зөвшөөрч  “худалдан авагч бүтээгдэхүүний он сар өдрийг шалгаж авсан, хадгалах хугацааны дотор хэрэглэх хугацаа багтах бөгөөд хадгалах хугацаа дуусаагүй тохиолдолд тус барааны хэрэглэх хугацаа дууссан гэж үзэх боломжгүй” гэж тайлбарлан маргасан.

    “АЖ Т” ХХК-ийн хүнсний сүлжээ дэлгүүрт худалдаагдаж байсан 2024 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр дуусах огноо бүхий “Манго коллаген” бүтээгдэхүүнийг мөн өдөр хэрэглэгч худалдан авсныг зөрчил шалган шийдвэрлэсэн улсын байцаагч тогтоосон байна.

     Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуульд заасан хүнсний бүтээгдэхүүн аюулгүй байх, тухайн хугацаа өнгөрөхөд бүтээгдэхүүний аюулгүй байдал нь алдагдах, хэрэглэх хугацаа дуусгавар болсон нь Зөрчлийн тухай хуульд “хэрэглэж дуусах хугацаа нь хэтэрсэн, ... бүтээгдэхүүн худалдсан...”зөрчилд тооцогдох тул шүүхээс “АЖ Т” ХХК-д тус зөрчилд шийтгэл ногдуулсан улсын байцаагчийн шийтгэлийн хуудсыг хуульд нийцсэн гэж үзсэн болно.

 

Санамж:
Энэ хураангуй нь бүрэн гүйцэд шүүхийн шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн шүүхийн шийдвэрийг олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэн хүргэх зорилготой болно.

       Шүүхийн шийдвэрийг бүрэн эхээр нь үзэх холбоос: 

       https://shuukh.mn/single_case/16258?daterange=2024-01-01%20-%202024-11-20&id=1&court_cat=3&bb=1

 

Тойм бичсэн: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнхзул

 

Хэрэгцээт холбоос

Улсын дээд шүүх
Шүүхийн ерөнхий зөвлөл
Монгол улсын шүүхийн тайлан
Монгол улсын шүүхийн нэгдсэн мэдээлэл
Монгол улсын шүүхийн цахим сан
Эрх зүйн мэдээллийн нэгдсэн систем
www.livecourt.mn шүүх хуралдаан систем
Төрийн мэдээлэл эмхэтгэл
Авилгатай тэмцэх үндэсний хөтөлбөр
Улсын тэмдэгтийн хураамж бодох
Санал, хүсэлт илгээх

Сэтгэгдэл үлдээх

Таны оруулсан е-майл хаяг олон нийтэд харагдахгүй *


Бичих хэсэг
reload, if the code cannot be seen

Шүүх өөрийн захиргаатай байх ба түүний чиг үүргийг Шүүхийн ерөнхий зөвлөл, шүүхийн тамгын газар хэрэгжүүлэх бөгөөд тэдгээрийн үйл ажиллагаатай холбогдсон харилцааг хуулиар зохицуулна.

Холбоо барих

Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, Их тойруу 81/1, Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүх

Утас: 11 + 331060(Архив), 331061(Мэдээлэл лавлагаа)

И-мэйл: zakhirgaa_tg@shuukh.mn, tender@admincourt.gov.mn

Copyright © Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүх