ЦАХИМ ШҮҮХ 2.0 ЦӨМ СИСТЕМИЙН АЖЛЫН хэсгийн гишүүд тус шүүхийн Тамгын газрын даргын 2024.11.14-ний өдрийн А/122 дугаар тушаалаар байгуулагдсан Цахим шүүх 2.0 цөм системийг хэрэгжүүлэх ажлын хэсгийн гишүүдтэй уулзаж, системийн танилцуулга, систем дээр хийгдэх ажиллагааны талаар танилцуулж, ажлын хэсгээс цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээ, системд оруулах нэмэлт өөрчлөлтийн талаар холбогдох саналаа өгч, системийн ажиллагаанд шүүгч, шүүгчийн туслах, мэдээлэл лавлагааны мэргэжилтэн, шүүх хуралдааны нарийн бичгийн даргын дүрээр нэвтэрч холбогдох туршилтыг хийлээ.
Уг системийг 2025.01.01-ний өдрөөс тус шүүхээр тусгай журмаар хянан шийдвэрлэгддэг хэрэг маргааны ажиллагааг энэ системээр нэвтрүүлэхээр ажиллаж байгаа бөгөөд энэхүү цөм 2.0 систем шүүхийн үйл ажиллагаанд нэвтэрснээр иргэд нэхэмжлэл гаргахын тулд заавал шүүх дээр ирэх шаардлагагүйгээр алсын зайнаас нэхэмжлэлээ гаргах, цаг хугацааг хэмнэх, шүүхийн үйлчилгээг иргэдэд ойртуулах давуу талтай болох юм.
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар