Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Мөнх-Эрдэнэ 2025.01.01-ээс хэрэгжиж эхлэх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн нэмэлт өөрчлөлтэй холбоотой танилцуулгыг хийж, хуулийн заалтыг нэг мөр хэрэглэх, хэрэгжүүлэх талаар шүүгч, шүүгчийн туслах нартай санал солилцлоо.
Уг мэдээлэлд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1.1, 96 дугаар зүйлийн 96.1, 96.2, 122 дугаар зүйлийн 122.1 болон Шүүхийн нээлттэй байдал ба цахимжуулалтыг хэрэгжүүлэхэд анхаарах асуудал зэргээр холбогдох хуулийн өөрчлөлтүүдийн талаарх мэдээллийг танилцуулан, цаашид хэрэгжүүлэхэд хууль хэрэглээний зөрүү үүсэхээс урьдчилсан сэргийлсэн үр дүнтэй уулзалт боллоо.
НИЙСЛЭЛ ДЭХ ЗАХИРГААНЫ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР