•   11 + 331060(Архив), 331061(Мэдээлэл лавлагаа)
  •   zakhirgaa_tg@shuukh.mn, tender@admincourt.gov.mn

  • Нүүр
  • Бидний
    тухай
    • Түүхэн замнал
    • Шүүгч нар
    • Тамгын газар
    • Захиргааны ажилтнууд
    • Албан тушаалын тодорхойлолт
  • Мэдээ
  • Тайлан
  • Иргэн
    танд
    • Шүүхийн мэдээлэл лавлагаа
    • Архивын үйлчилгээ
    • Нэхэмжлэлийн загварууд
    • Хүсэлтийн загварууд
    • Дүрэм, журам
    • Нөлөөллийн мэдүүлгийн загвар татах
    • Шүүгчийн ёс зүйн зөрчилд гомдол гаргах
    • Тамгын газарт өргөдөл, гомдол гаргах заавар
  • Хурлын
    бичлэг
  • Шилэн
    данс
  • Эрх зүйн
    акт
  • Холбоо
    барих
  • Шийдвэрийн
    тойм
    • Шийдвэрийн тойм
    • Процессын тойм
    • Шүүхийн шийдвэрийн AI хурааангуй

“ХЭРЭГЛЭХ ХУУЛЬ ҮНДСЭН ХУУЛЬД НИЙЦЭЭГҮЙ ТУХАЙ АСУУДЛААР УЛСЫН ДЭЭД ШҮҮХЭД САНАЛ ОРУУЛСАН” ҮНДЭСЛЭЛЭЭР ХЭРЭГ ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ АЖИЛЛАГААГ ТҮДГЭЛЗҮҮЛЭВ

      Шүүгчийн захирамжийн огноо, дугаар: 2025.01.03-ны өдрийн 128/ШЗ2025/0235

      Захирамжийн төлөв: Хүчин төгөлдөр болсон

      2025.01.15 Процессын тойм-1

    Иргэн Э-г Монгол Улсын Их хурлын 2024 оны ээлжит сонгуулийн зардлын зарцуулалтын явцын тайланг Үндэсний аудитын газарт ирүүлээгүй зөрчил гаргасан гэж үзэж, 2024 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн ҮҮ дугаар шийтгэлийн хуудсаар Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 27 дахь хэсэгт заасны дагуу 20 000 000 (хорин сая) төгрөгийн торгууль ногдуулсан байна.

     Тиймээс тэрээр эрх бүхий албан тушаалтны гаргасан 2024 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн ҮҮ дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахаар шүүхэд ханджээ.

     Шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2 дахь хэсэгт “Хэрэг хянан шийдвэрлэхэд хэрэглэх хууль, Монгол Улсын олон улсын гэрээ нь Монгол Улсын Үндсэн хуульд нийцээгүй байна гэж шүүгч, шүүх бүрэлдэхүүн үзвэл тухайн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлж, Улсын дээд шүүхэд энэ талаар саналаа гаргана.” гэж зааснаар хэргийг хянан шийдвэрлэхэд хэрэглэх хууль болох Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 27 дахь хэсгийн “... хүнийг хорин мянган нэгжтэй тэнцэх ... төгрөгөөр торгоно” гэх хэсэг нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн “... шударга ёс, ... хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.”, Арван зургадугаар зүйлийн 9 дэх хэсгийн “... Төрийн байгууллагад ... сонгогдох эрхтэй ...”, Далдугаар зүйлийн 1 дэх хэсгийн “Үндсэн хуульд хууль ... бүрнээ нийцсэн байвал зохино.” гэсэнд нийцээгүй талаар үндэслэл бүхий саналыг гаргаж Монгол Улсын дээд шүүхэд хүргүүлэхээр тогтов.

     Иймд, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу “хэрэглэх хууль Үндсэн хуульд нийцээгүй тухай асуудлаар Улсын дээд шүүхэд санал оруулсан” үндэслэлээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлж шийдвэрлэлээ.

Санамж:

Энэ тойм нь бүрэн гүйцэд шүүхийн шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн шүүгчийн захирамж /шүүхийн тогтоол/-ийг олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэн хүргэх зорилготой болно.

 

Тойм бэлтгэсэн: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Мөнх-Эрдэнэ

Хэрэгцээт холбоос

Улсын дээд шүүх
Шүүхийн ерөнхий зөвлөл
Монгол улсын шүүхийн тайлан
Монгол улсын шүүхийн нэгдсэн мэдээлэл
Монгол улсын шүүхийн цахим сан
Эрх зүйн мэдээллийн нэгдсэн систем
www.livecourt.mn шүүх хуралдаан систем
Төрийн мэдээлэл эмхэтгэл
Авилгатай тэмцэх үндэсний хөтөлбөр
Улсын тэмдэгтийн хураамж бодох
Санал, хүсэлт илгээх

Сэтгэгдэл үлдээх

Таны оруулсан е-майл хаяг олон нийтэд харагдахгүй *


Бичих хэсэг
reload, if the code cannot be seen

Шүүх өөрийн захиргаатай байх ба түүний чиг үүргийг Шүүхийн ерөнхий зөвлөл, шүүхийн тамгын газар хэрэгжүүлэх бөгөөд тэдгээрийн үйл ажиллагаатай холбогдсон харилцааг хуулиар зохицуулна.

Холбоо барих

Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, Их тойруу 81/1, Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүх

Утас: 11 + 331060(Архив), 331061(Мэдээлэл лавлагаа)

И-мэйл: zakhirgaa_tg@shuukh.mn, tender@admincourt.gov.mn

Copyright © Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүх