Шүүхийн захиргааны үйл ажиллагааны систем, цахим архив” төслийн гүйцэтгэлийн гишүүд 2025.01.15-ны өдөр тус шүүхийн Тамгын газрын холбогдох албан хаагч нартай уулзаж систем дээр хийгдэх ажиллагааны талаар танилцуулж, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээ, системд оруулах нэмэлт өөрчлөлтийн талаар холбогдох саналыг авч ажиллаа.
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын дарга, Хэлтсийн дарга, Мэргэжилтэн, Бичиг хэргийн эрхлэгч, Архивч нарын дүрээр нэвтэрч холбогдох туршилтыг хийж зөвлөгөө өгч хамтран ажиллаж байна.
Уг системийг 2025.02.03-ны өдрөөс шүүхийн Тамгын газарт туршилтаар нэвтрүүлэхээр ажиллаж байгаа бөгөөд энэхүү систем нь Шүүх болон иргэн, аж ахуйн нэгж, төрийн байгууллагууд харилцан уялдаатай ажиллах, цаг хугацааг хэмнэх, шүүхэд цахим тогтолцоог хөгжүүлэх, зөөлөн дэд бүтцийг бий болгоход чиглэгдэх юм.
НИЙСЛЭЛ ДЭХ ЗАХИРГААНЫ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР