•   11 + 331060, 331061
  •   zakhirgaa_tg@shuukh.mn, tender@admincourt.gov.mn

  • Нүүр
  • Бидний
    тухай
    • Түүхэн замнал
    • Шүүгч нар
    • Тамгын газар
    • Захиргааны ажилтнууд
    • Албан тушаалын тодорхойлолт
  • Мэдээ
  • Тайлан
  • Иргэн
    танд
    • Шүүхийн мэдээлэл лавлагаа
    • Архивын үйлчилгээ
    • Нэхэмжлэлийн загварууд
    • Хүсэлтийн загварууд
    • Дүрэм, журам
    • Нөлөөллийн мэдүүлгийн загвар татах
    • Шүүгчийн ёс зүйн зөрчилд гомдол гаргах
  • Хурлын
    бичлэг
  • Шилэн
    данс
  • Эрх зүйн
    акт
  • Холбоо
    барих
  • Шийдвэрийн
    тойм
    • Шийдвэрийн тойм
    • Процессын тойм
    • Шүүхийн шийдвэрийн AI хурааангуй

ЗОРИЛГОДОО НИЙЦСЭН ЗАХИРГААНЫ АКТАД ШҮҮХ ДҮН ШИНЖИЛГЭЭ ХИЙХ ЗАМААР ТАЙЛБАРЛАНА

     Шүүхийн шийдвэрийн огноо, дугаар: 2023.08.28. 28/ШШ2023/0650
     Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болсон
     Шийдвэрийн тойм

    Г аймгийн Засаг даргаас Үндэсний аудитын газар, тус газрын Аудитын нэгдсэн удирдлага, зохицуулалтын газрын захиралд холбогдох “төрийн аудитын хяналт шалгалтын үйл ажиллагаа илт хууль бус байсан” гэх  агуулга бүхий нэхэмжлэл гаргажээ.

    Монгол Улсын Ерөнхий аудиторын 2022 онд төлөвлөгөөг үндэслэн Г аймгийн Засаг даргын нөөц сан, Засаг даргын Тамгын газар, Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, аймаг, сумдын Орон нутгийн хөгжлийн сан болон бусад сан, өмч хөрөнгийн 2021-2022 оны зарцуулалт, үр дүнд хийсэн аудит хийсэн байна. 

    Аудитын тайланд аймгийн удирдлагууд Төрийн хэмнэлтийн хуулийг хэрэгжүүлж ажиллаагүй, төсвийг хэмнэлтгүй зарцуулсан, орон нутгийн төсвийн хөрөнгө зарцуулалт, Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөс зориулалт бусаар зарцуулсан гэх дүгнэлт хийжээ.

    Г аймгийн Заса дарга уг  аудитын  дүгнэлттэй маргаагүй, харин албан шаардлагын Шаардах хэсгийн “Засаг даргын нөөц сангаас үрэлгэн, зориулалт бус зарцуулсан зөрчлийг арилгаж, биелэлтийг 2023 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн дотор Үндэсний аудитын газарт ирүүлэх” гэсэн хэсэг  “утга агуулгын  алдаатай” буюу хоорондоо нийцээгүй гэж маргасныг шүүх  хууль зүйн үндэслэлгүй гэж үзсэн.

     Учир нь маргаан бүхий Албан шаардлагын нэр, зорилго, зохицуулсан харилцаа нь хоорондоо зөрчилгүй, утга агуулгын хувьд ямар нэг алдаа байхгүй бөгөөд акт нь ”зөрчлийг таслан зогсоох"-оор гарсан зорилгодоо нийцсэн, утга агуулга нь тодорхой байна. 

 

Санамж:
Энэ хураангуй нь бүрэн гүйцэд шүүхийн шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн шүүхийн шийдвэрийг олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэн хүргэх зорилготой болно.

 

     Шүүхийн шийдвэрийг бүрэн эхээр нь үзэх холбоос:  https://shuukh.mn/single_case/13530?daterange=2023-01-01%20-%202024-01-16&id=1&court_cat=3&bb=1

Тойм бэлтгэсэн:Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Эрдэнэчимэг

Хэрэгцээт холбоос

Улсын дээд шүүх
Шүүхийн ерөнхий зөвлөл
Монгол улсын шүүхийн тайлан
Монгол улсын шүүхийн нэгдсэн мэдээлэл
Монгол улсын шүүхийн цахим сан
Эрх зүйн мэдээллийн нэгдсэн систем
www.livecourt.mn шүүх хуралдаан систем
Төрийн мэдээлэл эмхэтгэл
Авилгатай тэмцэх үндэсний хөтөлбөр
Улсын тэмдэгтийн хураамж бодох
Санал, хүсэлт илгээх

Сэтгэгдэл үлдээх

Таны оруулсан е-майл хаяг олон нийтэд харагдахгүй *


Бичих хэсэг
reload, if the code cannot be seen

Шүүх өөрийн захиргаатай байх ба түүний чиг үүргийг Шүүхийн ерөнхий зөвлөл, шүүхийн тамгын газар хэрэгжүүлэх бөгөөд тэдгээрийн үйл ажиллагаатай холбогдсон харилцааг хуулиар зохицуулна.

Холбоо барих

Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, Их тойруу 81/1, Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүх

Утас: 11 + 331060, 331061

И-мэйл: zakhirgaa_tg@shuukh.mn, tender@admincourt.gov.mn

Copyright © Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүх