Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын шүүхийн захиргааны ажилтнуудад Хавдар судлаач, Анагаах ухааны магистр эмч Б.Бат-Эрдэнэ 2025 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр “Хавдраас урьдчилан сэргийлэх ”-нь сэдвээр сургалт зохион байгуулав.
Уг сургалтаар хэрхэн эрүүл зөв хооллох талаар, Хооллох цагийн зарчим, Хоол боловсруулах тогтолцооны өвчин, Мэдрэлийн тогтолцооны өвчин, Зүрх судасны тогтолцооны өвчин, Амьсгалын тогтолцооны өвчин, Ходоодны хавдар, Хеликобактер үүсэх шалтгаан зэрэг шүүхийн захиргааны албан хаагч нарт мэдлэг, мэдээлэл өглөө.
Сургалтын төгсгөлд ажлын байрны дасгал хөдөлгөөнийг албан хаагч нараар хийлгүүлэн, захиргааны албан хаагч нар сонирхсон асуултаа асууж, тодорхой хариулт авч хавдраас хэрхэн урьдчилан сэргийлж, эрүүл зөв хооллох талаарх үр өгөөжтэй мэдээлэл авсан сургалт болж өндөрлөлөө.
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар