МУИС-ийн Хууль зүйн сургуулийн 4-р курс, Санхүү эдийн засгийн их сургуулийн 2-р курс, Нийслэлийн ерөнхий боловсролын 52-р дунд сургуулийн оюутан, сурагч нар 2025 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн байр, шүүхийн ил тод нээлттэй байдал, шүүхийн өдөр тутмын үйл ажиллагаатай тус тус танилцлаа.
Тус оюутан, сурагч нарт Олон нийттэй харилцах мэргэжилтэн Б.Төгсбуянжаргал шүүхийн үүсэл хөгжил, бүтэц орон тоо, шүүхийн үйлчилгээний талаарх мэдээлэл шүүхийн байр, шүүх хуралдааны танхимууд болон “Цахим хөтөч”, “Нээлттэй шүүх”, “Хэргийн хөдөлгөөний удирдлагын хэсэг” зэрэг шүүхэд хэрэгжүүлэн ажиллаж буй үйлчилгээний талаар мэдээлэл өгсөн бөгөөд тэдний сонирхсон асуултын талаар ярилцаж, шүүх хуралдааны жишиг танхим болох Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн “Ногоон танхим”-ыг танилцуулж. тус шүүхийн шүүгч Т.Мөнх-Эрдэнэ оюутан, сурагчдыг хүлээн авч уулзаж хуульч мэргэжил, шүүхийн захиргааны ажилтан, шүүгчийн ажлын онцлогийн талаарх мэдлэг мэдээллийг өгч, сонирхсон асуултад нь хариулт өглөө. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхтэй танилцаж, шүүгчтэй ярилцсан маань аз завшаантай тохиолдол байлаа” хэмээн сэтгэгдлээ илэрхийлсэн юм.
НИЙСЛЭЛ ДЭХ ЗАХИРГААНЫ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР