Монгол Улсын Их сургуулийн Хууль зүйн сургуулийн эчнээ ангийн гуравдугаар дамжааны дадлагажигч оюутнууд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн байр, шүүхийн ил тод нээлттэй байдал, шүүхийн өдөр тутмын үйл ажиллагаатай тус тус танилцлаа.

Тус шүүхийн Тамгын газрын Олон нийттэй харилцах мэргэжилтэн Б.Төгсбуянжаргал 2025 оны 02 дүгээр сарын 19-ний өдөр дадлагажигч 13 оюутанд шүүхийн үүсэл хөгжил, бүтэц орон тоо, шүүхийн үйлчилгээний талаарх мэдээлэл шүүхийн байр, шүүх хуралдааны танхимууд болон “Цахим хөтөч”, “Нээлттэй шүүх”, “Хэргийн хөдөлгөөний удирдлагын хэсэг” зэрэг шүүхэд хэрэгжүүлэн ажиллаж буй үйлчилгээний талаар мэдээллийг өгч, шүүх хуралдааны жишиг танхим болох Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн “Ногоон танхим”-ыг танилцууллаа.




Танилцуулгын явцад дадлагажигч оюутнууд сонирхсон асуултаа асууж, шүүхийн байгууллага, шүүгчийн албан тушаалын чиг үүргийн талаар тодорхой мэдээлэл олж авсан бөгөөд шүүхийн тогтолцоо, ажил мэргэжлийн онцлогийн хүрээнд мэдлэгээ бататгаж, онцгой ач холбогдолтой уулзалт боллоо.
НИЙСЛЭЛ ДЭХ ЗАХИРГААНЫ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР