Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газраас Билгийн тооллын 17 дугаар жарны “Хөхөгчин Могой жилийн сар шинийн баяр”-ыг тохиолдуулан Билгийн тооллын хаврын тэргүүн сарын шинийн 01-ний өдрийг угтан Ахмадын зөвлөлийн гишүүдээ 2025 оны 02 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ.

Хүндэтгэлийн арга хэмжээнд Ахмадын салбар зөвлөлийн 7 гишүүн байлцаж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Дуламсүрэн, Тамгын газрын дарга Н.Батхүү нар оролцов.
Хүндэтгэлийн арга хэмжээний дараа Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ахмадын салбар зөвлөл хуралдаж зөвлөлийн гишүүдийн 100 хувийн саналаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч асан Н.Батсүрэнг Ахмадын зөвлөлийн даргаар дахин сонголоо.

Шүүхийн байгууллагад залуу насаа зориулж, төрийн үйлчилгээг түмэн олонд хүргэх үүргээ нэр төртэй биелүүлэн гавьяаны амралтаа эдлэн суугаа ахмад шүүгч, ажилтнууддаа эрүүл энх, урт удаан наслахын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье.
НИЙСЛЭЛ ДЭХ ЗАХИРГААНЫ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР