Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын төлөвлөгөөний дагуу албан хаагчийг чадавхжуулах дотоод сургалтыг 2025 оны 02 дугаар сарын 21-ний өдөр зохион байгуулаа.
Сургалтыг шүүхийн Тамгын газрын Хэргийн хөдөлгөөний удирдлагын хэлтсийн дарга Э.Азбаяр удирдаж, шүүгчийн туслах Б.Туул, Н.Ундармаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Халиунаа, Э.Оюунбилэг нар Монгол Улсын Дээд шүүхээр 2024 онд хянагдсан Улсын бүртгэлтэй холбоотой маргааны талаар кейс сургалтыг зохион байгуулж, тус сургалтад Тамгын газрын шүүгчийн туслах, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга нар оролцлоо.

Тус сургалтаар Улсын бүртгэлтэй холбоотой хэрэг маргааныг анхан шатны шүүх, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх, Монгол Улсын дээд шүүхээс хэрхэн шийдвэрлэсэн талаар танилцуулж, хууль хэрэглээг хэрхэн хэрэглэх талаар нэгдсэн ойлголтыг өгсөн юм.


Сургалтад оролцогч нараас сонирхсон асуултдаа хариулт авч, хууль хэрэглээг хэрхэн ойлгох талаар харилцан санал солилцож, сургалтын дараа мэдлэг бататгах тестээр мэдлэгийг бататгасан үр дүнтэй сургалт болж өндөрлөлөө.


НИЙСЛЭЛ ДЭХ ЗАХИРГААНЫ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР