Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын шүүхийн захиргааны ажилтнууд 2025.02.28-ны өдөр Шүүхийн Ерөнхий зөвлөлийн болон салбарын шагналаар шагнагдлаа. Шагналыг Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Н.Мөнгөнцэцэг гардуулан өглөө.

Шүүхийн Ерөнхий зөвлөлийн “Хүндэт тэмдэг”-ээр Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын архивч Н.Оюунбилэг, Шүүхийн Ерөнхий зөвлөлийн “Жуух бичиг”-ээр үйлчлэгч Ж.Дэнсмаа, Хууль зүй, дотоод хэргийн яамны “Хүндэт жуух бичиг”-ээр шүүгчийн туслах Б.Баярдулам, шүүгчийн туслах Ч.Золжаргал нар тус тус шагнагдлаа.







Шагнал авсан шүүхийн захиргааны ажилтнууддаа баяр хүргэж, цаашдын ажилд нь өндөр амжилт хүсье.
НИЙСЛЭЛ ДЭХ ЗАХИРГААНЫ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР