•   11 + 331060(Архив), 331061(Мэдээлэл лавлагаа)
  •   zakhirgaa_tg@shuukh.mn, tender@admincourt.gov.mn

  • Нүүр
  • Бидний
    тухай
    • Түүхэн замнал
    • Шүүгч нар
    • Тамгын газар
    • Захиргааны ажилтнууд
    • Албан тушаалын тодорхойлолт
  • Мэдээ
  • Тайлан
  • Иргэн
    танд
    • Шүүхийн мэдээлэл лавлагаа
    • Архивын үйлчилгээ
    • Нэхэмжлэлийн загварууд
    • Хүсэлтийн загварууд
    • Дүрэм, журам
    • Нөлөөллийн мэдүүлгийн загвар татах
    • Шүүгчийн ёс зүйн зөрчилд гомдол гаргах
    • Тамгын газарт өргөдөл, гомдол гаргах заавар
  • Хурлын
    бичлэг
  • Шилэн
    данс
  • Эрх зүйн
    акт
  • Холбоо
    барих
  • Шийдвэрийн
    тойм
    • Шийдвэрийн тойм
    • Процессын тойм
    • Шүүхийн шийдвэрийн AI хурааангуй

ЗАХИРГААНЫ БАЙГУУЛЛАГА ӨӨРИЙН ЧИГ ҮҮРЭГТ ХАМААРАЛГҮЙ АСУУДЛААР ЗАХИРГААНЫ АКТ ГАРГАЖ БОЛОХГҮЙ

Шүүхийн шийдвэрийн огноо, дугаар: 2024.01.24-ний өдрийн 128/ШШ2024/0083
Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болсон

   Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2023 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн Б/108 дугаартай тушаалаар өөрийн гаргасан 2020 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн Б/15 дугаар тушаалын “Б-г Нийслэлийн ерөнхий боловсролын лаборатори ҮҮ сургуулийн захирлаар томилсон” хэсгийг цуцалжээ.

   Иймээс нэхэмжлэгч Б нь Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2023 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн Б/108 дугаар тушаалыг хүчингүй болгуулахаар шүүхэд хандаж хэд хэдэн үндэслэл дурдсаны дотор “...Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн захирлыг ажлаас чөлөөлөх эрх хэмжээ Боловсролын асуудал эрхэлсэн сайдад байхгүй болсон” гэж маргасан.

   Шүүх нэхэмжлэгчийн тайлбарыг үндэслэлтэй гэж үзсэн. Учир нь, хүчингүй болсон 2002 оны Боловсролын тухай хуулиар “Боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага ...ерөнхий боловсролын лаборатори сургуулийн захирлыг сонгон шалгаруулалтын дүнг үндэслэн томилох, хуульд заасан үндэслэлээр чөлөөлөх” гэж заасны дагуу Боловсрол, шинжлэх ухааны сайд ерөнхий боловсролын лаборатори сургуулийн захирлыг томилж, чөлөөлөх эрх хэмжээтэй байжээ.

   Харин Монгол Улсын Их Хурлаас 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдөр баталж, 2023 оны 08 дугаар сарын 03-ны өдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн Боловсролын ерөнхий хууль /шинэчилсэн найруулга/-ийн 28 дугаар зүйлийн 28.6 дахь хэсэгт “Аймаг, нийслэлийн боловсролын газрын дарга сонгон шалгаруулалтын дүнг үндэслэн харьяа нутаг дэвсгэр дэх төрийн болон орон нутгийн өмчийн цэцэрлэгийн эрхлэгч, ерөнхий боловсролын сургуулийн захирлыг томилж, хуульд заасан үндэслэлээр чөлөөлнө” гэж зааснаар Нийслэлийн Боловсролын газрын дарга өөрийн хамаарах нутаг дэвсгэр дээр ерөнхий боловсролын сургуулийн захирлыг томилох, чөлөөлөх чиг үүргийг хэрэгжүүлэхээр хуулийн зохицуулалт өөрчлөгдсөн байна.

   Иймд Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2023 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн Б/108 дугаар тушаал нь Захиргааны ерөнхий хуульд зааснаар “өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар гаргасан илт хууль бус захиргааны акт” байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.

Санамж:
Энэ хураангуй нь бүрэн гүйцэд шүүхийн шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн шүүхийн шийдвэрийг олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэн хүргэх зорилготой болно.

Шүүхийн шийдвэрийг бүрэн эхээр нь үзэх холбоос:

https://shuukh.mn/single_case/14717?daterange=2024-01-01%20-%202025-03-06&id=1&court_cat=3&bb=1


Тойм бэлтгэсэн: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Мөнх-Эрдэнэ

Хэрэгцээт холбоос

Улсын дээд шүүх
Шүүхийн ерөнхий зөвлөл
Монгол улсын шүүхийн тайлан
Монгол улсын шүүхийн нэгдсэн мэдээлэл
Монгол улсын шүүхийн цахим сан
Эрх зүйн мэдээллийн нэгдсэн систем
www.livecourt.mn шүүх хуралдаан систем
Төрийн мэдээлэл эмхэтгэл
Авилгатай тэмцэх үндэсний хөтөлбөр
Улсын тэмдэгтийн хураамж бодох
Санал, хүсэлт илгээх

Сэтгэгдэл үлдээх

Таны оруулсан е-майл хаяг олон нийтэд харагдахгүй *


Бичих хэсэг
reload, if the code cannot be seen

Шүүх өөрийн захиргаатай байх ба түүний чиг үүргийг Шүүхийн ерөнхий зөвлөл, шүүхийн тамгын газар хэрэгжүүлэх бөгөөд тэдгээрийн үйл ажиллагаатай холбогдсон харилцааг хуулиар зохицуулна.

Холбоо барих

Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, Их тойруу 81/1, Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүх

Утас: 11 + 331060(Архив), 331061(Мэдээлэл лавлагаа)

И-мэйл: zakhirgaa_tg@shuukh.mn, tender@admincourt.gov.mn

Copyright © Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүх