Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын мэдээлэл технологийн мэргэжилтэн Б.Батболд 2025.03.27-ны өдөр захиргааны албан хаагч нарт "Шүүхийн шийдвэрийг цахим хуудаст байршуулах журам” сэдвийн хүрээнд сургалт зохион байгууллаа.


Тус сургалтаар Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2022 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 39 дүгээр тогтоолоор баталсан "Шүүхийн шийдвэрийг цахим хуудаст байршуулах журам" болон 2024 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 94 дүгээр тогтоолоор дээрх журамд оруулсан нэмэлт өөрчлөлтийн талаар танилцуулж, шүүхийн шийдвэрийг цахим хуудаст байршуулахад гаргаж буй алдаа, зөрчлийн талаар байршуулсан шийдвэрүүд дээр тайлбарлан дэлгэрэнгүй мэдээлэл өглөө.

Цаашид цахим шийдвэрийг байршуулахад юуг анхаарах, байршуулах дараалал болон хориглох үгс хэрхэн оруулахыг зөвлөж, сургалтад оролцогч нараас хүссэн асуултаа асууж холбогдох мэдээллээ авч өндөрлөлөө.

НИЙСЛЭЛ ДЭХ ЗАХИРГААНЫ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР