Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газраас “Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын хороо”-той хамтран шүүхийн захиргааны ажилтнуудад 2025.04.10-ны өдөр сургалт зохион байгууллаа.


Тус сургалтыг Хүний эрхийн Боловсролын хэлтсийн ахлах референт Э.Мөнхзул, Хүний эрхийн хувийн мэдээлэл хамгаалах хэлтсийн ахлах мэргэжилтэн Б.Замилан нар “Хүний хувийн мэдээлэл хамгаалахад анхаарах асуудлууд” сэдвийн хүрээнд удирдан явууллаа.


Сургалтын үеэр хүний эрхийн Хүний хувийн мэдээллээ хамгаалуулах эрх, түүний хамгаалалт, Нийтийн мэдээлэл хариуцагч, нийтийн мэдээллийн ангилал, хүний хувийн мэдээллийн уялдаа, Хүний хувийн мэдээлэл хамгаалахад баримтлах зарчим, Төрийн байгууллага хүний хувийн мэдээлэл цуглуулах, боловсруулах, ашиглах, Мэдээллийн эзний эрх болон мэдээлэл хүлээн авах эрх, Хүний хувийн мэдээлэл хамгаалахтай холбоотой гарсан гомдол шийдвэрлэх механизм хүлээлгэх хариуцлага, төрийн байгууллагуудын оролцоо, Мэдээлэл хариуцагчийн үүрэг, төрийн байгууллагаас хэрэгжүүлэх арга хэмжээ зэрэг ойлголтын талаар албан хаагчдад мэдээлэл өглөө.


Тус сургалт нь ажлын байранд төдийгүй хувь хүмүүст хүний эрхийн соёлыг төлөвшүүлэхэд чухал ач холбогдолтой, үр өгөөжтэй мэдээлэл авсан сургалт болж өндөрлөлөө.
НИЙСЛЭЛ ДЭХ ЗАХИРГААНЫ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР