Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын хэргийн хөдөлгөөний удирдлагын хэлтсийн дарга Э.Азбаяр 2025.04.21-ний өдөр түдгэлзүүлсэн хэрэгт хийсэн судалгааны тайлан, 2025 оны 1-р улирлын цахим хяналт шалгалтын мэдээллийг тус тус танилцууллаа.

Тус танилцуулгын үеэр нийт шүүгчдийн түдгэлзүүлсэн хэрэг, түдгэлзүүлсэн шалтгаан нөхцөл, түдгэлзүүлснээс хойших хийгдсэн ажиллагаа болон хугацаа, түдгэлзүүлсэн нөхцөл арилахгүй байгаа шалтгаан нөхцөлийн талаар танилцуулж, холбогдох мэдээллийг өглөө.
Мөн түүнчлэн хэргийн хөдөлгөөний 2024 оны 4 дүгээр улирлын цахим хяналт шалгалтын мэдээг 2025 оны 1 дүгээр улирлын цахим хяналт шалгалтын мэдээтэй харьцуулан танилцуулсан бөгөөд 2024 оны 4 дүгээр улирлын цахим хяналт шалгалтаар илэрсэн зөрчлийг 2025 оны 1 дүгээр улирлын байдлаар 50 хувь бууруулсан эерэг үр дүн гарсан байна.

НИЙСЛЭЛ ДЭХ ЗАХИРГААНЫ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР