Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч, шүүхийн захиргааны ажилтнууд болон Шүүхийн ерөнхий зөвлөл, Монголын Хуульчдын холбооны хандив, дэмжлэгтэйгээр шүүхийн байрны B1 давхарт 342 м.кв талбайтай 9 өрөө бүхий чийрэгжүүлэлтийн заалыг 2025.04.28-ны өдөр ашиглалтад орууллаа.

Албан хаагчдын нийгмийн баталгааг хангах ажлын хүрээнд шүүгч, ажилтныг хөдөлгөөний дутагдлаас сэргийлэх, эрүүлжүүлэх, амьдралын эрч хүчийг нэмэгдүүлэх, бие бялдрыг хөгжүүлэх зорилгоор тус барилгын В1 давхарт хувцас солих өрөө, душ болон гүйлтийн зам, спиннинг дугуй, олон үйлдэлт төхөөрөмж, теннис, билльярдын ширээ, мешок, дардасны самбар, штанг, гантелл зэрэг тоног төхөөрөмж бүхий фитнесс өрөө юм.



НИЙСЛЭЛ ДЭХ ЗАХИРГААНЫ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР