•   11 + 331060(Архив), 331061(Мэдээлэл лавлагаа)
  •   zakhirgaa_tg@shuukh.mn, tender@admincourt.gov.mn

  • Нүүр
  • Бидний
    тухай
    • Түүхэн замнал
    • Шүүгч нар
    • Тамгын газар
    • Захиргааны ажилтнууд
    • Албан тушаалын тодорхойлолт
  • Мэдээ
  • Тайлан
  • Иргэн
    танд
    • Шүүхийн мэдээлэл лавлагаа
    • Архивын үйлчилгээ
    • Нэхэмжлэлийн загварууд
    • Хүсэлтийн загварууд
    • Дүрэм, журам
    • Нөлөөллийн мэдүүлгийн загвар татах
    • Шүүгчийн ёс зүйн зөрчилд гомдол гаргах
    • Тамгын газарт өргөдөл, гомдол гаргах заавар
  • Хурлын
    бичлэг
  • Шилэн
    данс
  • Эрх зүйн
    акт
  • Холбоо
    барих
  • Шийдвэрийн
    тойм
    • Шийдвэрийн тойм
    • Процессын тойм
    • Шүүхийн шийдвэрийн AI хурааангуй

ГАРАЛ ҮҮСЛИЙН ТОДОРХОЙЛОЛТГҮЙГЭЭР АН, АМЬТНЫ ЭД, ЭРХТЭНГ ТЭЭВЭРЛЭСЭН НЬ ЗӨРЧИЛ МӨН

Шүүхийн нэр, шийдвэрийн дугаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025.04.14-ний өдрийн 128/ШШ2025/0259 дугаар шийдвэр

            Тоймын дугаар, огноо: 2025.04.24

            Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болоогүй

            Иргэн У нь өөрийн танил А-гийн автомашиныг жолоодож,  Хөвсгөл аймгийн Мөрөн сумаас Улаанбаатар хот руу ачаа тээвэрлэх үүрэг хүлээж, 400.000 төгрөг авахаар амаар тохиролцсон.

Тухайн тээвэрлэсэн ачаанд чонын мах, эд эрхтэн байсан нь Улаанбаатар хотын шалган нэвтрүүлэх цэгээр нэвтрэх үед хийсэн шалгалтаар илэрч “гарал үүслийн тодорхойлолтгүйгээр амьтны эд эрхтэнг тээвэрлэсэн” зөрчил гаргасан гэх үндэслэлээр 300.000 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулсан.

            Прокуророос “...тээвэрлэгч нь иргэн У биш харин тээврийн хэрэгслийн өмчлөгч А бөгөөд иргэн У тухайн ачааг ачаагүй, тээвэрлэсэн ачаанд чонын мах байсныг мэдээгүй, мэдэх боломжгүй байсан” гэж,   Иргэн У  “...уг ачаанд чонын мах, эд эрхтэн байсныг мэдээгүй, зөвхөн ачааг тээвэрлэн ирэхээр тохиролцсон” гэж, улсын байцаагч “...гарал үүслийн тодорхойлолтгүйгээр чонын мах, эд эрхтэн тээвэрлэсэн буруутай” гэж тус тус маргажээ.

            Шүүхээс прокурорын дүгнэлтийг хэрэгсэхгүй болгож, шийтгэлийн хуудсыг хэвээр үлдээсэн.     

Учир нь амьтны эд, эрхтэнг тээвэрлэх тохиолдолд заавал гарал үүслийн тодорхойлолт авах шаардлагатай ба ачааг тээвэрлэн хүргэж байгаагийн хувьд иргэн У нь тээвэрлэгч этгээд мөн тул тээвэрлэж буй ачааны нэр, төрөл, түүнчлэн хориотой, эсхүл аюултай ачаа тээвэрлэж буй эсэхийг шалгах, мэдэх, улмаар дагалдах баримт бичгийг шаардан авах үүрэгтэй.

Энэ үүргээ иргэн У хэрэгжүүлээгүй, “тухайн ачааг ачаагүй тул дотор нь юу байгааг мэдээгүй” гэх тайлбар нь түүнийг хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй, мөн иргэн А нь машиныг жолоодоогүй тул тээвэрлэгч биш.

Иймд иргэн У-г ан, амьтан, тэдгээрийн гаралтай түүхий эдийн гарал үүслийн тодорхойлолтгүйгээр ан, амьтны эд, эрхтэнг тээвэрлэсэн зөрчил гаргасан гэж үзэж шийтгэл ногдуулсныг буруутгах үндэслэлгүй.

Санамж: Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.

Шийдвэрийг бүрэн эхээр харах цахим холбоос: https://shuukh.mn/single_case/18421?daterange=2025-01-01%20-%202025-04-28&id=1&court_cat=3&bb=1

Тойм бичсэн: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Ганзориг

Хэрэгцээт холбоос

Улсын дээд шүүх
Шүүхийн ерөнхий зөвлөл
Монгол улсын шүүхийн тайлан
Монгол улсын шүүхийн нэгдсэн мэдээлэл
Монгол улсын шүүхийн цахим сан
Эрх зүйн мэдээллийн нэгдсэн систем
www.livecourt.mn шүүх хуралдаан систем
Төрийн мэдээлэл эмхэтгэл
Авилгатай тэмцэх үндэсний хөтөлбөр
Улсын тэмдэгтийн хураамж бодох
Санал, хүсэлт илгээх

Сэтгэгдэл үлдээх

Таны оруулсан е-майл хаяг олон нийтэд харагдахгүй *


Бичих хэсэг
reload, if the code cannot be seen

Шүүх өөрийн захиргаатай байх ба түүний чиг үүргийг Шүүхийн ерөнхий зөвлөл, шүүхийн тамгын газар хэрэгжүүлэх бөгөөд тэдгээрийн үйл ажиллагаатай холбогдсон харилцааг хуулиар зохицуулна.

Холбоо барих

Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, Их тойруу 81/1, Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүх

Утас: 11 + 331060(Архив), 331061(Мэдээлэл лавлагаа)

И-мэйл: zakhirgaa_tg@shuukh.mn, tender@admincourt.gov.mn

Copyright © Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүх