Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын 2025 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөнд тусгагдсан мэдээллээр хангах ажлын хүрээнд 2025 оны 05 дугаар сарын 01-ний өдөр Нийслэлийн ерөнхий боловсролын “Эрдэм төгс” сургууль -ийн 11 дүгээр ангийн сурагчдыг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн байр, шүүхийн өдөр тутмын үйл ажиллагаатай танилцууллаа.


Сурагчдад олон нийттэй харилцах мэргэжилтэн Б.Төгсбуянжаргал тус шүүхийн үүсэл хөгжил, бүтэц, орон тоо, шүүхээс иргэдэд үзүүлдэг үйлчилгээнүүдийн талаар мэдээлэл өгөн шүүх хуралдааны танхим болон шүүхийн байрыг танилцуулав.


Уулзалтын төгсгөлд шүүгч Л.Батбаатар сурагчдыг хүлээн авч уулзаж хуульч мэргэжил, шүүхийн захиргааны ажилтан, шүүгч мэргэжлийн чиг үүргийн талаар болон хуульч мэргэжлийг сонговол юунд анхаарах талаар мэдээлэл, зөвлөгөө өгөв. Сурагчид хүссэн асуултаа асууж дэлгэрэнгүй мэдээлэл авсан чухал үр дүнтэй уулзалт болж өндөрлөлөө.





Сурагчдадаа сурлагын өндөр амжилт хүсье
НИЙСЛЭЛ ДЭХ ЗАХИРГААНЫ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР