Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын дэргэдэх Ахмадын салбар зөвлөлийн хуралдаанаар батлагдсан “2025 оны төлөвлөгөө”-нд тусгагдсан ажлын хүрээнд Ахмадын салбар зөвлөлийн гишүүн ахмад ажилтан Б.Тунгалаг 2025 оны 05 дугаар сарын 06-ны өдөр шүүхийн байранд иргэдэд мэдээлэл өгч, чиглүүлж ажиллалаа.

Дээрх үйл ажиллагаа нь цаашид тогтмол зохион байгуулагдах бөгөөд ахмад шүүгч ахмадууд эзэмшсэн мэргэжил, ажил, амьдралын туршлагаа залуу, хойч үедээ өвлөн үлдээх, зааж сургах, чиглүүлэх, мөн ахмадуудад эрүүл мэндийн дасгал хөдөлгөөн болох, хамт олонтойгоо цагийг үр ашигтай өнгөрөөх онцгой ач холбогдолтой юм.

НИЙСЛЭЛ ДЭХ ЗАХИРГААНЫ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР