Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын Хэргийн хөдөлгөөн удирдлагын хэлтсийн дарга Э.Азбаяр, Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Түвшинбаяр нар нь шинээр томилогдсон шүүгчийн туслах А.Энхсаруул, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар томилогдсон Б.Баянзул, А.Өгөөдэй, Ө.Ерлан, Д.Даваадорж нарт 2025 оны 05 дугаар сарын 09-ний өдөр сургалт орлоо.

Уг сургалтаар шинээр томилогдсон ажилтнуудад Захиргааны хэргийн хөдөлгөөний нийтлэг аргачлал, Хөдөлмөрийн дотоод журам, Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар ажиллахад анхаарах асуудал,Төрийн албан хаагчийн ёс зүй, хувцаслалт, биеэ авч явах байдал, Захиргааны хэргийн бүртгэл хяналтын нэгдсэн системд ажиллах зааварчилгаа, “Live.mn” шүүх хуралдааны явцыг мэдээлэх цахим систем хөтлөх ажиллагаа, Шүүх хуралдааны тэмдэглэл хөтлөх, Шүүх хуралдааны бэлтгэл, техник зохион байгуулалтыг хангах асуудлуудын талаар дэлгэрэнгүй тайлбарлаж мэдээлэл өглөө.


Шинээр томилогдсон албан хаагч нартаа цаашдын ажилд нь өндөр амжилт хүсье.
НИЙСЛЭЛ ДЭХ ЗАХИРГААНЫ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР