Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын төлөвлөгөөний дагуу албан хаагчийг чадавхжуулах дотоод сургалтыг 2025 оны 05 дугаар сарын 13-ны өдөр зохион байгууллаа.

Сургалтыг шүүхийн Тамгын газрын Хэргийн хөдөлгөөний удирдлагын хэлтсийн шүүгчийн туслах Ц.Оюун-Эрдэнэ удирдаж, шүүгчийн туслах Э.Түмэндэмбэрэл, мэдээлэл лавлагааны мэргэжилтэн В.Эрдэнэбат, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Мөнхбат нар 2025 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 01 дүгээр сарын 30-ны өдрийн Улсын Дээд Шүүхийн тогтоолтой холбоотой маргааны талаар “кейс” сургалтыг зохион байгуулж, тус сургалтад Тамгын газрын шүүгчийн туслах, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга нар оролцлоо.



Тус сургалтаар Улсын бүртгэлтэй холбоотой хэрэг маргааныг анхан шатны шүүх, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх, Монгол Улсын дээд шүүхээс хэрхэн шийдвэрлэсэн талаар танилцуулж, хууль хэрэглээг хэрхэн хэрэглэх талаар нэгдсэн ойлголтыг өгсөн юм.

Сургалтад оролцогч нараас сонирхсон асуултдаа хариулт авч, хууль хэрэглээг хэрхэн ойлгох талаар харилцан санал солилцож, сургалтын дараа мэдлэг бататгах тестээр мэдлэгийг бататгасан үр дүнтэй сургалт болж өндөрлөлөө.
НИЙСЛЭЛ ДЭХ ЗАХИРГААНЫ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР