Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын шүүхийн захиргааны ажилтнуудад Онцгой байдлын газрын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, Дэд хурандаа Д.Хадбаатар 2025 оны 05 дугаар сарын 16-ны өдөр “Гамшгаас хамгаалах мэдлэг олгох” сургалт зохион байгууллаа.

Уг сургалтаар гамшгийн тухай ойлголт, төрөл ангилал, авч хэрэгжүүлэх арга хэмжээ, байгууллагын галын аюулгүй байдал, гамшгаас хамгаалах бэлэн байдлын хяналт, байгууллагын нөөц, хангалт, хувь хүний бэлэн байдал зэрэг сэдвийн хүрээнд захиргааны ажилтан нарт мэдлэг, мэдээлэл өглөө.

Сургалтын төгсгөлд захиргааны ажилтан нараар гамшгаас хамгаалах мэдлэгийн хүрээнд дадлага сургуулилт хийлгүүлэн, сонирхсон асуултаа асууж, тодорхой хариулт авч хэрхэн гамшгаас урьдчилан сэргийлэх талаар үр дүнтэй мэдлэг олгосон сургалт болж өндөрлөлөө.

НИЙСЛЭЛ ДЭХ ЗАХИРГААНЫ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР