•   11 + 331060, 331061
  •   zakhirgaa_tg@shuukh.mn, tender@admincourt.gov.mn

  • Нүүр
  • Бидний
    тухай
    • Түүхэн замнал
    • Шүүгч нар
    • Тамгын газар
    • Захиргааны ажилтнууд
    • Албан тушаалын тодорхойлолт
  • Мэдээ
  • Тайлан
  • Иргэн
    танд
    • Шүүхийн мэдээлэл лавлагаа
    • Архивын үйлчилгээ
    • Нэхэмжлэлийн загварууд
    • Хүсэлтийн загварууд
    • Дүрэм, журам
    • Нөлөөллийн мэдүүлгийн загвар татах
    • Шүүгчийн ёс зүйн зөрчилд гомдол гаргах
  • Хурлын
    бичлэг
  • Шилэн
    данс
  • Эрх зүйн
    акт
  • Холбоо
    барих
  • Шийдвэрийн
    тойм
    • Шийдвэрийн тойм
    • Процессын тойм
    • Шүүхийн шийдвэрийн AI хурааангуй

ШҮҮХИЙН АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ ЧИГЛЭЛЭЭР ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГАТАЙ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

   Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газраас шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах, шүүхийн аюулгүй байдалд эрсдэлийн үнэлгээ хийх ажлын хүрээнд 2025.05.28-ны өдөр Цагдаагийн ерөнхий газрын Нийтийн хэв журам хамгаалах, Олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны Шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах хэлтсийн албан хаагчидтай уулзалт зохион байгууллаа.

   Уулзалтад Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын дарга Н.Батхүү, Зохион байгуулалтын хэлтсийн дарга Н.Амаржаргал, Хүний нөөц, дотоод ажил хариуцсан шинжээч А.Соёлоо, Нийтийн хэв журам хамгаалах, Олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны Шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах хэлтсийн чиглэлийн ахлах байцаагч, цагдаагийн хошууч М.Аяатбек, эргүүл, хамгаалалтын офицер, цагдаагийн ахмад Э.Идэртулга, эргүүл, хамгаалалтын офицер, цагдаагийн дэслэгч Р.Лагнайдорж, эргүүл, хамгаалалтын офицер, цагдаагийн дэслэгч Ө.Бумчин нар байлцав.

   Уулзалтын үеэр шүүхийн Тамгын газрын дарга Н.Батхүү шүүхийн байранд ажиллаж буй хамгаалалтын офицерыг томилох, дэг сахиулах хамгаалалтын цагдаа болон харуулын цагдаа нарыг тогтвор суурьшилтай ажиллуулах, шинээр томилогдож буй албан хаагчид ажлын чиг үүрэгтэй холбоотой дадлага сургуулилт хийж байх шаардлагатай байгаа талаар танилцуулж, шүүхийн  байранд ажиллаж буй албан хаагчдыг дэмжиж ажиллахаа илэрхийлсэн ба Цагдаагийн албан хаагчдын зүгээс Тамгын газрын даргын зүгээс гаргасан хүсэлтийг шийдвэрлэхэд анхаарч ажиллах, түүнчлэн цагдаагийн албан хаагчийн ажиллах нөхцөлийг сайжруулахад дэмжлэг үзүүлж ажиллах зэрэг асуудлаар харилцан санал солилцлоо.

   Уулзалтын төгсгөлд Шүүхийн Ерөнхий зөвлөлийн дарга, цагдаагийн Ерөнхий газрын даргын хамтарсан 2025 оны 82/А/170 дугаар тушаалын дагуу эрсдэлийн үнэлгээг хийх хамтарсан баг томилох асуудлыг яаралтай шийдвэрлэж 2025 оны эхний хагас жилд багтаан шүүхийн эрсдэлийн үнэлгээг хийж тайланг холбогдох шатны байгууллагад хүргүүлж ажиллахаар тохиролцов.

НИЙСЛЭЛ ДЭХ ЗАХИРГААНЫ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР

Хэрэгцээт холбоос

Улсын дээд шүүх
Шүүхийн ерөнхий зөвлөл
Монгол улсын шүүхийн тайлан
Монгол улсын шүүхийн нэгдсэн мэдээлэл
Монгол улсын шүүхийн цахим сан
Эрх зүйн мэдээллийн нэгдсэн систем
www.livecourt.mn шүүх хуралдаан систем
Төрийн мэдээлэл эмхэтгэл
Авилгатай тэмцэх үндэсний хөтөлбөр
Улсын тэмдэгтийн хураамж бодох
Санал, хүсэлт илгээх

Сэтгэгдэл үлдээх

Таны оруулсан е-майл хаяг олон нийтэд харагдахгүй *


Бичих хэсэг
reload, if the code cannot be seen

Шүүх өөрийн захиргаатай байх ба түүний чиг үүргийг Шүүхийн ерөнхий зөвлөл, шүүхийн тамгын газар хэрэгжүүлэх бөгөөд тэдгээрийн үйл ажиллагаатай холбогдсон харилцааг хуулиар зохицуулна.

Холбоо барих

Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, Их тойруу 81/1, Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүх

Утас: 11 + 331060, 331061

И-мэйл: zakhirgaa_tg@shuukh.mn, tender@admincourt.gov.mn

Copyright © Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүх