•   11 + 331060(Архив), 331061(Мэдээлэл лавлагаа)
  •   zakhirgaa_tg@shuukh.mn, tender@admincourt.gov.mn

  • Нүүр
  • Бидний
    тухай
    • Түүхэн замнал
    • Шүүгч нар
    • Тамгын газар
    • Захиргааны ажилтнууд
    • Албан тушаалын тодорхойлолт
  • Мэдээ
  • Тайлан
  • Иргэн
    танд
    • Шүүхийн мэдээлэл лавлагаа
    • Архивын үйлчилгээ
    • Нэхэмжлэлийн загварууд
    • Хүсэлтийн загварууд
    • Дүрэм, журам
    • Нөлөөллийн мэдүүлгийн загвар татах
    • Шүүгчийн ёс зүйн зөрчилд гомдол гаргах
    • Тамгын газарт өргөдөл, гомдол гаргах заавар
  • Хурлын
    бичлэг
  • Шилэн
    данс
  • Эрх зүйн
    акт
  • Холбоо
    барих
  • Шийдвэрийн
    тойм
    • Шийдвэрийн тойм
    • Процессын тойм
    • Шүүхийн шийдвэрийн AI хурааангуй

ДААЛГАХ НЭХЭМЖЛЭЛИЙГ ЗАХИРГААНЫ БАЙГУУЛЛАГЫН ХУУЛЬ БУС ЭС ҮЙЛДЭХҮЙ, ЭСХҮЛ ТАТГАЛЗСАН ШИЙДВЭР БАЙГАА ТОХИОЛДОЛД ГАРГАХ БОЛОМЖТОЙ

Шүүгчийн захирамжийн огноо, дугаар: 2025.05.07-ны өдрийн 128/ШЗ2025/3058

Захирамжийн төлөв: Хүчин төгөлдөр болсон

2025.06.18 Процессын тойм

   Нэхэмжлэгч Х компаниас Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын 2024 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн А/101 дугаар “Хуш модны самрын идээний гарцыг тогтоох тухай тушаал”-ыг хүчингүй болгуулахаар маргасан.

   Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад маргаан бүхий “Хуш модны самрын идээний гарцыг тогтоох тухай” тушаалыг Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын 2025 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн А/103 дугаар тушаалаар хүчингүй болгож, уг тушаалын 2 дахь заалтаар идээний гарцыг тогтоох асуудлаар нэгдсэн шийдэлд хүрч холбогдох саналыг 2025 оны хоёрдугаар улиралд багтаан танилцуулахыг Байгалийн нөөцийн бодлогын хэрэгжилтийн газарт даалгажээ.

   Үүний дараа нэхэмжлэгчээс Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдад холбогдуулан “Хуш модны самрын идээний гарцыг дахин тогтоохдоо судалгаа шинжилгээний үндэслэлтэйгээр бодит байдалд нийцүүлэн холбогдох хууль, журмын дагуу захиргааны акт гаргахыг даалгах” гэж нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэсэн байна.

   Гэвч хариуцагчаас хуш модны самрын идээний гарцыг тогтоохтой холбоотой асуудлыг шийдвэрлэхгүй гэж татгалзсан шийдвэр гаргаагүй, мөн нэхэмжлэгч дахин шийдвэр гаргуулах талаар хариуцагчид хүсэлт гарган хандаагүй болох нь тогтоогдсон.

   Даалгах нэхэмжлэл нь хариуцагчийн хууль бус эс үйлдэхүй, эсхүл татгалзсан шийдвэр байгаа тохиолдолд хэрэгждэг бөгөөд энэ тохиолдолд нэхэмжлэгчээс захиргааны байгууллагад ямар нэг захиргааны акт гаргахаар хандаагүй, тиймээс захиргааны акт гаргахгүй байгаа эс үйлдэхүй болон татгалзсан шийдвэр байхгүй байхад шүүхээс даалгаж шийдвэрлэх боломжгүй тул нэхэмжлэлийн ихэсгэсэн шаардлагыг шүүх хүлээн авах үндэслэлгүй гэж үзэв.

 

Санамж:

Энэ тойм нь бүрэн гүйцэд шүүхийн шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн шүүгчийн захирамж /шүүхийн тогтоол/-ийг олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэн хүргэх зорилготой болно.

 

Тойм бэлтгэсэн: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Мөнх-Эрдэнэ

Хэрэгцээт холбоос

Улсын дээд шүүх
Шүүхийн ерөнхий зөвлөл
Монгол улсын шүүхийн тайлан
Монгол улсын шүүхийн нэгдсэн мэдээлэл
Монгол улсын шүүхийн цахим сан
Эрх зүйн мэдээллийн нэгдсэн систем
www.livecourt.mn шүүх хуралдаан систем
Төрийн мэдээлэл эмхэтгэл
Авилгатай тэмцэх үндэсний хөтөлбөр
Улсын тэмдэгтийн хураамж бодох
Санал, хүсэлт илгээх

Сэтгэгдэл үлдээх

Таны оруулсан е-майл хаяг олон нийтэд харагдахгүй *


Бичих хэсэг
reload, if the code cannot be seen

Шүүх өөрийн захиргаатай байх ба түүний чиг үүргийг Шүүхийн ерөнхий зөвлөл, шүүхийн тамгын газар хэрэгжүүлэх бөгөөд тэдгээрийн үйл ажиллагаатай холбогдсон харилцааг хуулиар зохицуулна.

Холбоо барих

Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, Их тойруу 81/1, Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүх

Утас: 11 + 331060(Архив), 331061(Мэдээлэл лавлагаа)

И-мэйл: zakhirgaa_tg@shuukh.mn, tender@admincourt.gov.mn

Copyright © Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүх