Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Сэтгэл зүйч М.Шугархүү тухайн шүүхийн захиргааны албан хаагч нарт “Ажлаас халшрах хам шинж” сэдвээр сургалтыг 2025 оны 06 дугаар сарын 19-ний өдөр зохион байгууллаа.

Уг сургалтаар ажлаас халшрах хам шинжийн шинж тэмдэг үүсэх шалтгаан, үндсэн үе шатуудын талаар мэдээлэл хүргэлээ. Мөн оролцогчид багуудад хуваагдан, ажлаас халшрах хам шинжээс хэрхэн урьдчилан сэргийлж, даван туулж болох талаар бүтээлч байдлаар ярилцан, санаа дэвшүүлсэн ач холбогдолтой сургалт болж өндөрлөлөө.



Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар