Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар, Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын тамгын газартай хамтран Шүүхийн иргэдийн төлөөлөгч нарт зориулсан сургалтыг 2025 оны 06 дугаар сарын 27-ны өдөр зохион байгууллаа.

Тус шүүхийн Тамгын газрын хэргийн хөдөлгөөний удирдлагын хэлтсийн дарга Н.Амаржаргал сургалтыг нээн Захиргааны хэргийн шүүхийн онцлог, үйл ажиллагааг танилцуулж, шүүгчийн туслах Ч.Золжаргал шүүхэд иргэдийн төлөөлөгчөөр оролцоход тавигдах шаардлага болон холбогдох зөвлөгөө мэдээллийг өгч ажиллалаа.

Сургалтад Сонгинохайрхан дүүргийн хороодоос Улсын бүртгэлийн нэгдсэн системээс санамсаргүй түүврийн аргаар сонгогдсон шүүхийн иргэдийн төлөөлөгч нар оролцов.

НИЙСЛЭЛ ДЭХ ЗАХИРГААНЫ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР