•   11 + 331060, 331061
  •   zakhirgaa_tg@shuukh.mn, tender@admincourt.gov.mn

  • Нүүр
  • Бидний
    тухай
    • Түүхэн замнал
    • Шүүгч нар
    • Тамгын газар
    • Захиргааны ажилтнууд
    • Албан тушаалын тодорхойлолт
  • Мэдээ
  • Тайлан
  • Иргэн
    танд
    • Шүүхийн мэдээлэл лавлагаа
    • Архивын үйлчилгээ
    • Нэхэмжлэлийн загварууд
    • Хүсэлтийн загварууд
    • Дүрэм, журам
    • Нөлөөллийн мэдүүлгийн загвар татах
    • Шүүгчийн ёс зүйн зөрчилд гомдол гаргах
  • Хурлын
    бичлэг
  • Шилэн
    данс
  • Эрх зүйн
    акт
  • Холбоо
    барих
  • Шийдвэрийн
    тойм
    • Шийдвэрийн тойм
    • Процессын тойм
    • Шүүхийн шийдвэрийн AI хурааангуй

ЗАХИРГААНЫ ШИЙТГЭЛ НЬ ЗӨРЧЛИЙН ШИНЖ, ХОХИРЛЫН ХЭМЖЭЭНД ТОХИРСОН БАЙХЫГ ШААРДАНА.

Шүүхийн шийдвэрийн огноо, дугаар: 2025.03.31 128/ШШ2025/0224

Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болсон.


   Санхүүгийн зохицуулах хорооны Улсын байцаагч “М” ХХК-ийн “М” /m/ гүйлгээний цахим систем /application/-ээс зээл авсан иргэн нь “...уг зээлээ банк хоорондын гүйлгээгээр шилжүүлэн авч ашигласны дараа тухайн өдөртөө буцаан төлөхөөр хандсан боловч системийн тохиргооны улмаас тухайн өдрийн 00 цагаас өмнө төлөх боломжгүй нөхцөл үүссэн” гэх асуудлыг шалгаад “зээлийн үйл ажиллагаа эрхлэхдээ зээлдэгчид хуурамч ташаа мэдээлэл өгөх, төөрөгдүүлэхгүй байх журмын заалтыг зөрчсөн” үндэслэлээр тус байгууллагыг 200,000,000 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулжээ.

   Шүүх, “зээлийн үйл ажиллагаа эрхлэхдээ зээлдэгчид хуурамч ташаа мэдээлэл өгөх, төөрөгдүүлэхгүй байх журмын заалтыг зөрчсөн” гэж шийтгэл ногдуулсан нь үндэслэлгүй гэж дүгнэсэн. Учир нь:

   Энэхүү төлбөр төлөх системийн тохиргоо нь Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 25.1-д “Зээлдэгч зээлийн гэрээгээр тохиролцсон хугацаанаас өмнө хэдийд ч зээлийн гэрээний үүргээ бүхэлд нь болон хэсэгчлэн гүйцэтгэж болно” гэж заасанд нийцээгүй боловч хуульд зээлийг зээлдэгчийн дансанд шилжүүлж, зээлдэгч түүнийг захиран зарцуулах эрх үүссэнээр зээл олгосон хугацааг тоолж эхлэх, зээлийг ашигласан хугацаанд хүү тооцох, хүүг хоногоор тооцохоор зааснаас гадна зээлийн хүү, хугацаа тоолох арга журмаа талууд гэрээгээр тогтоосон байна.

   Үүнээс үзвэл иргэн авсан зээлээ тухайн өдөртөө төлсөн ч ашигласан хугацааны хүүг 1 хоногоор тооцон төлөх үүргээс зээлдэгч чөлөөлөгдөхгүй тул зээлдэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хууль бусаар зөрчсөн гэх боломжгүй.

   Харин зээлийг авсан өдрөө буцаан төлөх боломжийг хязгаарласнаас үүссэн гэх 1 хоногийн хүүнд зээлдэгчээр 542 төгрөг төлүүлсэн зөрчлийн үр дагавартай харьцуулахад тус банк бус санхүүгийн байгууллагыг 200,000,000 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулсан нь “зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд оногдуулах шийтгэлийн төрөл, хэмжээ нь зөрчил үйлдэгдсэн нөхцөл байдал, зөрчлийн шинж, хохирлын хэмжээнд тохирсон байх” шударга ёсны зарчимд нийцээгүй гэж шүүх үзлээ.

Санамж: Энэхүү тойм нь бүрэн гүйцэд шүүхийн шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн шүүхийн шийдвэрийг олон нийтэд ойлгомжтой байдлаар  мэдээлэн хүргэх зорилготой болно.


Шүүхийн шийдвэрийг бүрэн эхээр нь үзэх холбоос: 

https://shuukh.mn/single_case/18302?daterange=2025-01-01%20-%202025-04-10&id=1&court_cat=3&bb=1

Тойм бичсэн: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Халиуна

Хэрэгцээт холбоос

Улсын дээд шүүх
Шүүхийн ерөнхий зөвлөл
Монгол улсын шүүхийн тайлан
Монгол улсын шүүхийн нэгдсэн мэдээлэл
Монгол улсын шүүхийн цахим сан
Эрх зүйн мэдээллийн нэгдсэн систем
www.livecourt.mn шүүх хуралдаан систем
Төрийн мэдээлэл эмхэтгэл
Авилгатай тэмцэх үндэсний хөтөлбөр
Улсын тэмдэгтийн хураамж бодох
Санал, хүсэлт илгээх

Сэтгэгдэл үлдээх

Таны оруулсан е-майл хаяг олон нийтэд харагдахгүй *


Бичих хэсэг
reload, if the code cannot be seen

Шүүх өөрийн захиргаатай байх ба түүний чиг үүргийг Шүүхийн ерөнхий зөвлөл, шүүхийн тамгын газар хэрэгжүүлэх бөгөөд тэдгээрийн үйл ажиллагаатай холбогдсон харилцааг хуулиар зохицуулна.

Холбоо барих

Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, Их тойруу 81/1, Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүх

Утас: 11 + 331060, 331061

И-мэйл: zakhirgaa_tg@shuukh.mn, tender@admincourt.gov.mn

Copyright © Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүх