Монгол Улсын Их хурлаас 2020 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр “Коронавируст халдвар /ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай ” хууль, Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгчийн 2020 оны 60 дугаар захирамжаар баталсан “Коронавируст халдвар /ковид-19/-ын цар тахлын үед шүүгчийг 24 цагаар ажиллуулах журам”, Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2020 оны 12 дүгээр сарын 24-ний 116 дугаар тогтоолоор баталсан “Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн болон бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн үед шүүхийн Тамгын газраас авч хэрэгжүүлэх арга хэмжээний удирдамж”-ийг тус тус баталсан.
Үүнтэй холбогдуулан тус Тамгын газраас баталсан “Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн болон бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн үед ажиллах ажлын болон хариу арга хэмжээний төлөвлөгөө”-ний дагуу гамшгаас хамгаалах үйл ажиллагааг төлөвлөх, гамшгийн эрсдэлийг бууруулах, гамшгаас хамгаалах бэлэн байдлыг хангах, урьдчилан сэргийлэх, эрсдэлээс хамгаалах, үйл ажиллагааны бэлэн байдлыг хангах, ажлын зохион байгуулалтыг тогтоохтой холбогдсон дараах ажлуудыг хэрэгжүүлж эхэллээ.
Авч хэрэгжүүлж буй арга хэмжээнүүд
Хэргийн оролцогчдын саналыг харгалзан зайлшгүй шүүхийн байранд хуралдааны танхим /биечлэн/-д хуралдааныг явуулах тохиолдолд шүүгч, шүүхээр үйлчлүүлж буй иргэд, албан байгууллага, хэргийн оролцогчдыг халдвараас сэргийлэхийн тулд халдвар хамгаалалтын дэглэмийн дагуу амны хаалт,нэг удаагийн бээлийтэй байхыг шаардахаас гадна шүүх хуралдаанд оролцогчдыг тус бүр тусгаарласан хаалт бүхий танхимыг тохижуулж байна.
Шүүх хуралдааны танхим
Шүүхээр үйлчлүүлж буй иргэдийг Эрүүл мэндийн байгууллагаас тогтоосон зөвлөмж, зааврыг баримтлан шүүхэд нэвтрүүлж шүүхээр биечлэн үйлчлүүлж буй иргэдийн мэдээллийг тухай бүр авч өдөр бүр илтгэх хуудас бичиж байна. Мөн нэг удаагийн бээлий амны хаалт байхгүй үйлчлүүлэгч болон халуунтай, коронавирус халдвар /COVID-19/-ын шинж тэмдэг илэрсэн иргэнийг шүүхийн байраар нэвтрүүлэхгүй байх зөвлөмжийг хэрэгжүүлж ажиллаж байна.
Нэвтрэх хэсэг
Нийгмийн хариуцлагын хүрээнд өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг хамгаалах хэрэгслээр ханган хамтын аюулгүй байдлыг хангах арга хэмжээг авч байна.
Хэрэг, нэхэмжлэл, өргөдөл, гомдол, хүсэлт, баримт бичиг болон тамгын газарт ирүүлэх хүсэлт, албан бичиг зэргийг хүлээн авахдаа иргэдийн явах хөдөлгөөнийг заасан зааварчилгаа,хүн хоорондын зай болон хязгаарлалтыг тогтоосон тэмдэг тэмдэглэгээг хийлээ.
Нэг давхрын хүлээлгийн танхим
Эрүүл мэндийн яамнаас гаргасан « КОРОНАВИРУСТ ХАЛДВАР (COVID-19) Аж ахуйн нэгж, байгууллагад өгөх зөвлөмжийн дагуу ажилтан,албан хаагчдын ажиллах орчин нөхцөлийг сайжруулах, Коронавируст халдварт өртөх эрсдэлийг бууруулах үүднээс шүүх хуралдааны танхим болон өрөө тасалгаа, цахилгаан шатны товчлуур, явган шат, хаалганы бариул, компьютер утас зэргийг өдөрт 2-оос доошгүй удаа сайтар арчиж цэвэрлэх. Ариун цэврийн өрөөнд чийгтэй цэвэрлэгээг 4-өөс доошгүй удаа хийж ариутгалыг хийж байна.
Нийтийн талбай болон лифтний хэсэг
Шүүх хуралдааны зааланд шүүх хуралдаан орсон тохиолдол бүрийн дараа хурал дуусмагц заалыг спирт, ариутгалын бодисоор тогтмол ариутгаж, кварцын гэрлээр орчны нянг устгаж үйлчилгээний ажилтнуудын ажлын гүйцэтгэлийн мэдээллийг хөтөлж улмаар Штабд өдөр бүр танилцаж ажиллахаар зохион байгуулж байна.
Шүүх хуралдааны танхимыг кварц гэрлээр ариутгаж буй байдал
Коронавирус халдвар /COVID-19/-оос урьдчилан сэргийлэх болон болзошгүй аюулаас зайлсхийх үр дүнтэй аргуудын нэг болох мэдээ мэдээлэл, видео шторкуудыг хүлээлгийн танхимаар тогтмол нэвтрүүлж байна.
Эрүүл мэндийн яамнаас гаргасан Коронавирус /COVID-19/-ын халдвараас урьдчилан сэргийлэх аж ахуйн нэгж, байгууллагад өгөх зөвлөмжийн дагуу Тамгын газраас сэжигтэй тохиолдол илэрвэл “Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн болон бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн үед ажиллах ажлын болон хариу арга хэмжээний төлөвлөгөө”-нд урьдчилан томилогдсон 2-3 тусгаарлах өрөөнөөс амны хаалт, нэг удаагийн халат, бээлий, улавч өмсөж, тухайн хүнийг тусгаарлах өрөөнд хүргэж ХӨСҮТ-д мэдэгдэх хүртэлх ажлыг зохион байгуулахаар бэлтгэл ажлыг хангаж байна.
Сэтгэгдэл үлдээх
Таны оруулсан е-майл хаяг олон нийтэд харагдахгүй *