•   11 + 331060, 331061
  •   zakhirgaa_tg@shuukh.mn, tender@admincourt.gov.mn

  • Нүүр
  • Бидний
    тухай
    • Түүхэн замнал
    • Шүүгч нар
    • Тамгын газар
    • Захиргааны ажилтнууд
    • Албан тушаалын тодорхойлолт
  • Мэдээ
  • Тайлан
  • Иргэн
    танд
    • Шүүхийн мэдээлэл лавлагаа
    • Архивын үйлчилгээ
    • Нэхэмжлэлийн загварууд
    • Хүсэлтийн загварууд
    • Дүрэм, журам
    • Нөлөөллийн мэдүүлгийн загвар татах
    • Шүүгчийн ёс зүйн зөрчилд гомдол гаргах
  • Хурлын
    бичлэг
  • Шилэн
    данс
  • Эрх зүйн
    акт
  • Холбоо
    барих
  • Шийдвэрийн
    тойм
    • Шийдвэрийн тойм
    • Процессын тойм
    • Шүүхийн шийдвэрийн AI хурааангуй

ҮРЧИЛЖ АВСАН ХҮҮХДЭЭ 11 НАС ХҮРТЭЛ ӨСГӨСӨН НЬ ХӨНГӨЛӨЛТТЭЙ НӨХЦӨЛӨӨР ТЭТГЭВЭР ТОГТООЛГОХ ХУУЛИЙН ШААРДЛАГАД НИЙЦНЭ

Шүүхийн шийдвэрийн огноо, дугаар: 2025.09.03-ны өдрийн 128/ШШ2025/0592 дугаар шийдвэр
Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болоогүй
Шийдвэрийн тойм-2025.10.07

Нэхэмжлэгч С нь “төрүүлсэн болон гурав хүртэл настайд нь үрчлэн авсан дөрөв ба түүнээс дээш хүүхдээ зургаан нас хүртэл өсгөсөн тэтгэврийн даатгалын шимтгэлийг 20-иос доошгүй жил төлсөн 50 насанд хүрсэн эмэгтэй гэсэн шаардлагыг хангасан” гэж үзэн өндөр насны тэтгэвэр тогтоолгох хүсэлт гаргасныг Хан-Уул дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст гаргасан ч тус газраас “...С нь 3 хүүхэд төрүүлсэн, харин Г-г үрчилж авсан боловч уг үрчлэлтийг 2022 онд шүүхээс хүчингүй болгосон тул хуулийн шаардлага хангахгүй” гэх үндэслэлээр өргөдлийг буцаажээ.

Үүнийг эс зөвшөөрч нэхэмжлэгч С “өндөр насны тэтгэвэр тогтоохоос татгалзсан хариуцагчийн эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, өндөр насны тэтгэвэр тогтоохыг хариуцагчид даалгах” шаардлага гаргаж маргасан.

            Шүүх, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.3-т “төрүүлсэн болон гурав хүртэл настайд нь үрчлэн авсан дөрөв ба түүнээс дээш хүүхдээ зургаан нас хүртэл өсгөсөн тэтгэврийн даатгалын шимтгэлийг 20-иос доошгүй жил төлсөн 50 насанд хүрсэн эмэгтэй” гэж зааснаар нэхэмжлэгч С нь өөрөө 3 хүүхэд төрүүлсэн, мөн Г-г  6 сартайд нь буюу 2010 онд үрчлэн авч улмаар Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны шийдвэрээр үрчлэлтийг хүчингүйд тооцох хүртэлх 11 жилийн хугацаанд өсгөн хүмүүжүүлсэн, одоо ч түүний асрамжид байгаа нь хуулийн шаардлагыг хангасан гэж дүгнэв.

Өөрөөр хэлбэл, 3 хүүхэд төрүүлж улмаар Г-г 6 сартайд нь үрчлэн авч 11 нас хүртэл өсгөн хүмүүжүүлсэн нь хуулийн “...үрчлэн авсан дөрөв ба түүнээс дээш хүүхдээ зургаан нас хүртэл өсгөсөн” гэх шаардлагад нийцсэн, хожим “үрчлэлтийг шүүх хүчингүйд тооцсон” нь Монгол улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 5-д заасан “өндөр наслах...хүүхэд төрүүлэх, асрах...тохиолдолд эд, мөнгөний тусламж авах” иргэний үндсэн эрхийг хязгаарлах үндэслэл болохгүй гэж дүгнэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн.

Санамж: Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.

Шүүхийн шийдвэрийг бүрэн эхээр нь үзэх холбоос:
https://shuukh.mn/single_case/19205?daterange=2025-01-01%20-%202025-10-07&id=1&court_cat=3&bb=1

Тойм бэлтгэсэн: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгч Н.Дуламсүрэн

 

Хэрэгцээт холбоос

Улсын дээд шүүх
Шүүхийн ерөнхий зөвлөл
Монгол улсын шүүхийн тайлан
Монгол улсын шүүхийн нэгдсэн мэдээлэл
Монгол улсын шүүхийн цахим сан
Эрх зүйн мэдээллийн нэгдсэн систем
www.livecourt.mn шүүх хуралдаан систем
Төрийн мэдээлэл эмхэтгэл
Авилгатай тэмцэх үндэсний хөтөлбөр
Улсын тэмдэгтийн хураамж бодох
Санал, хүсэлт илгээх

Сэтгэгдэл үлдээх

Таны оруулсан е-майл хаяг олон нийтэд харагдахгүй *


Бичих хэсэг
reload, if the code cannot be seen

Шүүх өөрийн захиргаатай байх ба түүний чиг үүргийг Шүүхийн ерөнхий зөвлөл, шүүхийн тамгын газар хэрэгжүүлэх бөгөөд тэдгээрийн үйл ажиллагаатай холбогдсон харилцааг хуулиар зохицуулна.

Холбоо барих

Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, Их тойруу 81/1, Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүх

Утас: 11 + 331060, 331061

И-мэйл: zakhirgaa_tg@shuukh.mn, tender@admincourt.gov.mn

Copyright © Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүх