Төрийн албаны зөвлөлийн даргын 2024 оны 44 дүгээр тушаалаар “Төрийн албаны үйл ажиллагаанд тавих ерөнхий шаардлага стандарт”-ын төслийг боловсруулан Стандарт, хэмжил зүйн газрын даргын 2025.05.19-ний өдрийн “Үндэсний стандарт батлах тухай” С/12 дугаар ташаалаар “MNS 7068:2025, Төрийн албаны үйл ажиллагаанд тавих ерөнхий шардлага, стандарт”-ыг батлуулсан.
Дээрх стандарт батлагдсантай холбогдуулан тус шүүхийн Тамгын газрын Зохион байгуулалтын хэлтсээс шүүхийн захиргааны албан хаагчдад стандартын агуулгаар танилцуулах сургалтыг 2025.10.09-ний зохион байгуулав.

Мөн шүүхийн Тамгын газрын гүйцэтгэлийн төлөвлөгөөнд тусгадсан арга хэмжээний хүрээнд шинээр томилогдсон болон захиргааны албан хаагчдад “Архив, албан хэрэг хөтлөлт” сэдвээр хамтарсан сургалт зохион байгууллаа.


Сургалтаар төрийн байгууллага болон төрийн албан хаагчид тавигдах ерөнхий шаардлагуудыг танилцуулж мөн архив, албан хэрэг хөтлөлтийн хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангаж ажиллах талаар зөвлөмж, ойлголт, мэдээлэл өгч харилцан ярилцлаа.
НИЙСЛЭЛ ДЭХ ЗАХИРГААНЫ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР