Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын шүүхийн захиргааны ажилтнуудад Цагдаагийн ерөнхий газрын дотоод хяналт-аюулгүй байдлын газрын Кибер аюулгүй байдлын хэлтсийн систем хариуцсан инженер цагдаагийн дэслэгч Х.Тэнгис 2025 оны 10 дугаар сарын 10-ны өдөр “Кибер орчинд мэдээллийн аюулгүй байдлыг хангах” сэдвээр сургалт зохион байгууллаа.

Тус сургалтаар Кибер аюулгүй байдлын үндсэн ойлголт, дэлхийд болон Монгол улсад болсон халдлагын талаар алба хаагч хэрхэн кибер аюулгүй байдлыг хангах зэрэг сэдвийн хүрээнд мэдээлэл өгөв.

Сургалтын төгсгөлд шүүхийн захиргааны албан хаагчид сонирхсон асуултаа асууж, тодорхой хариулт авч үр өгөөжтэй сургалт болж өндөрлөлөө.
НИЙСЛЭЛ ДЭХ ЗАХИРГААНЫ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР