Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын “Сургалтын төлөвлөгөө”-нд тусгагдсан шүүхийн захиргааны ажилтнуудыг чадавхжуулах дотоод сургалтыг 2025 оны 10 дугаар сарын 10-ны өдөр зохион байгууллаа.

Сургалтыг шүүхийн Тамгын газрын Хэргийн хөдөлгөөний удирдлагын хэлтсийн дарга Н.Амаржаргал удирдаж шинээр томилогдсон шүүгчийн туслахуудад “Баримт бичгийн стандарт”, Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Түвшинбаяр “Шүүх хуралдааны явцыг мэдээлэх цахим систем” Live.shuukh.mn хөтлөх арга зүйн сургалтуудыг зохион явуулсан бөгөөд сургалтын төгсгөлд хэргийн хөдөлгөөнд хэрэглэж буй хууль, журамд заасан хугацаатай холбоотой гарын авлагын танилцуулга мэдээллийг өглөө.

Сургалтад шүүгчийн туслахуудад хамрагдсан ба шүүхээс гарч буй баримт бичгийн нэр төрөл, тодорхойлолт, баримт бичгийн бүрдэл, тэдгээрт тавих шаардлага, баримт бичиг боловсруулахад гаргаж буй нийтлэг алдаа зөрчил болон шүүх хуралдааны бэлтгэл зохион байгуулалтын хангах, Live.shuukh.mn системд хурал бүртгэх, хөтлөхөд анхаарах асуудлуудын талаар дэлгэрэнгүй тайлбарлаж ойлголт, мэдээлэл өгсөн юм.
НИЙСЛЭЛ ДЭХ ЗАХИРГААНЫ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР