Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын Эрх бүхий албан тушаалтнаас шинээр томилогдсон хөрөнгө орлогын мэдүүлэг гаргах албан тушаалтнуудад “2024 оны ХАСХОМ-ийг шинээр мэдүүлэхэд анхаарах асуудлууд” сэдэвт сургалтыг 2025 оны 10 дугаар сарын 10-ны өдөр зохион байгууллаа.

Энэхүү сургалтын үеэр хувийн ашиг сонирхол болон хөрөнгө орлогын мэдүүлэг гаргах хуулийн хугацаа, 2024 онд шинэчлэн батлагдсан “Хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө орлогын мэдүүлэг” -ийн маягт нөхөх заавар, анхаарах асуудал, хариуцлагын талаар танилцуулж мэдээлэл өглөө.

НИЙСЛЭЛ ДЭХ ЗАХИРГААНЫ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР