Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар, Баянгол дүүргийн Засаг даргын тамгын газартай хамтран Шүүхийн иргэдийн төлөөлөгч нарт зориулсан сургалтыг 2025 оны 10 дугаар сарын 22-ны өдөр зохион байгууллаа.

Тус шүүхийн Тамгын газрын Олон нийттэй харилцах мэргэжилтэн Б.Төгсбуянжаргал, Шүүгчийн туслах У.Пүрэвханд нар Захиргааны хэргийн шүүхийн онцлог, үйл ажиллагааг танилцуулж, шүүхэд иргэдийн төлөөлөгчөөр оролцоход тавигдах шаардлага болон холбогдох зөвлөгөө мэдээллийг өгч ажиллалаа.



Сургалтад Баянгол дүүргийн хороодоос Улсын бүртгэлийн нэгдсэн системээс санамсаргүй түүврийн аргаар сонгогдсон шүүхийн иргэдийн төлөөлөгч нар оролцов.
НИЙСЛЭЛ ДЭХ ЗАХИРГААНЫ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР