•   11 + 331060, 331061
  •   zakhirgaa_tg@shuukh.mn, tender@admincourt.gov.mn

  • Нүүр
  • Бидний
    тухай
    • Түүхэн замнал
    • Шүүгч нар
    • Тамгын газар
    • Захиргааны ажилтнууд
    • Албан тушаалын тодорхойлолт
  • Мэдээ
  • Тайлан
  • Иргэн
    танд
    • Шүүхийн мэдээлэл лавлагаа
    • Архивын үйлчилгээ
    • Нэхэмжлэлийн загварууд
    • Хүсэлтийн загварууд
    • Дүрэм, журам
    • Нөлөөллийн мэдүүлгийн загвар татах
    • Шүүгчийн ёс зүйн зөрчилд гомдол гаргах
  • Хурлын
    бичлэг
  • Шилэн
    данс
  • Эрх зүйн
    акт
  • Холбоо
    барих
  • Шийдвэрийн
    тойм
    • Шийдвэрийн тойм
    • Процессын тойм
    • Шүүхийн шийдвэрийн AI хурааангуй

ӨНДӨР НАСНЫ ТЭТГЭВРИЙГ ДААТГУУЛАГЧ ӨРГӨДЛӨӨ ТЭТГЭВЭР ТОГТООЛГОХ НАСАНД ХҮРЭХЭЭС ӨМНӨ ГАРГАСАН БОЛ УГ НАСАНД ХҮРСЭН ӨДРӨӨС, ХЭРЭВ ТЭТГЭВЭР ТОГТООЛГОХ НАСАНД ХҮРСЭНЭЭС ХОЙШ ГАРГАСАН БОЛ ӨРГӨДЛИЙГ ДААТГАГЧ ХҮЛЭЭН АВСАН ӨДРӨӨС ЭХЛЭН ОЛГОНО

Шүүхийн шийдвэр: 2024.12.12-ны өдрийн 128/ШШ2024/1030 дугаар

Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болсон.

 

   Иргэн М нь 2023.11.19-ний өдөр өндөр насны тэтгэвэр тогтоолгох насанд хүрэх бөгөөд тэтгэвэр тогтоолгох насанд хүрэхээс өмнө 2023.10.04-ний өдөр тэтгэвэр тогтоолгох хүсэлтээ гаргасныг дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэс “тодорхой хугацааг шимтгэл төлсөн хугацаанд оруулан тооцохоос, улмаар тэтгэвэр тогтоохоос татгалзсан”, улмаар шүүхэд маргаан үүсгэж, шүүхийн шийдвэрээр нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэснээр М шүүхийн шийдвэрийг үндэслэн өндөр насны тэтгэврийг тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн өдрөөс нөхөн тогтоолгох  хүсэлт гаргасан боловч дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэс шүүхийн шийдвэрийг хавсарган хүсэлтээ дахин өгсөн хугацаанаас буюу 2024.5.7-ны өдрөөс эхлэн тэтгэврийг тооцон олгожээ.

   2024.1.01-ний өдрөөс мөрдөгдсөн Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хууль /2023 оны/-ийн 10.1-д “Өндөр насны тэтгэврийг даатгуулагч өргөдлөө тэтгэвэр тогтоолгох насанд хүрэхээс өмнө гаргасан бол уг насанд хүрсэн өдрөөс, хэрэв тэтгэвэр тогтоолгох насанд хүрснээс хойш гаргасан бол өргөдлийг нийгмийн даатгалын байгууллага хүлээн авсан өдрөөс эхлэн ... олгоно.” гэж, тэтгэвэр тогтоолгох өргөдлөө анх гаргасан гэх хугацаанд хүчин төгөлдөр үйлчилж байсан Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хууль /1994 оны/-ийн 6-д “өндөр насны тэтгэврийг даатгуулагч өргөдлөө тэтгэвэр тогтоолгох насанд хүрэхээс өмнө гаргасан бол уг насанд хүрсэн өдрөөс, хэрэв тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэнээс хойш гаргасан бол өргөдлийг даатгагч хүлээн авсан өдрөөс эхлэн ... олгоно.” гэж агуулгын хувьд ижилхэн хуульчилсан байна.

   Хуулийн энэ зохицуулалтаас үзвэл өндөр насны тэтгэвэр тогтоолгох насанд хүрэхээс өмнө, эсхүл хойно тэтгэвэр тогтоолгох өргөдлөө гаргах нь тэтгэврийг тогтоон олгох хугацааг тодорхойлоход ач холбогдол бүхий байх бөгөөд тэтгэвэр тогтоолгох өргөдлөө гаргасан хугацааг нэхэмжлэгч анх гаргасан хугацаанаас, хариуцагч шүүхийн шийдвэрийн дараа дахин гаргасан хугацаанаас тооцсоноос энэхүү маргаан үүсчээ.

   Иргэн М-ийн 2023.10.04-ний өдрийн өндөр насны тэтгэвэр тогтоолгох өргөдлөөр тэтгэврийг тогтоохоос татгалзсан дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн татгалзлыг шүүхийн шийдвэрээр хууль бусад тооцсон байх тул өндөр насны тэтгэвэр тогтоолгох өргөдлөө нийгмийн даатгалын байгууллагад гаргасан хугацааг 2023 оны 10 дугаар сарын 04-ний өдрөөр тооцох нь Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хууль /1994 оны/-ийн 6 дугаар зүйлд заасан зохицуулалтын агуулга болоод зорилгод нийцнэ гэж шүүх дүгнээд, “өндөр насны тэтгэврийг тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн 2023 оны 11 дүгээр сарын 19-ний өдрөөс тогтоож, нөхөж олгохыг дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст даалгаж” шийдвэрлэлээ.

 

Санамж: Энэхүү тойм нь бүрэн гүйцэд шүүхийн шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн шүүхийн шийдвэрийг олон нийтэд ойлгомжтой байдлаар  мэдээлэн хүргэх зорилготой болно.

 

https://www.shuukh.mn/single_case/17703?daterange=2022-01-01%20-%202026-01-22&id=1&court_cat=3&bb=1

 

Тойм бичсэн: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Халиуна

Хэрэгцээт холбоос

Улсын дээд шүүх
Шүүхийн ерөнхий зөвлөл
Монгол улсын шүүхийн тайлан
Монгол улсын шүүхийн нэгдсэн мэдээлэл
Монгол улсын шүүхийн цахим сан
Эрх зүйн мэдээллийн нэгдсэн систем
www.livecourt.mn шүүх хуралдаан систем
Төрийн мэдээлэл эмхэтгэл
Авилгатай тэмцэх үндэсний хөтөлбөр
Улсын тэмдэгтийн хураамж бодох
Санал, хүсэлт илгээх

Сэтгэгдэл үлдээх

Таны оруулсан е-майл хаяг олон нийтэд харагдахгүй *


Бичих хэсэг
reload, if the code cannot be seen

Шүүх өөрийн захиргаатай байх ба түүний чиг үүргийг Шүүхийн ерөнхий зөвлөл, шүүхийн тамгын газар хэрэгжүүлэх бөгөөд тэдгээрийн үйл ажиллагаатай холбогдсон харилцааг хуулиар зохицуулна.

Холбоо барих

Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, Их тойруу 81/1, Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүх

Утас: 11 + 331060, 331061

И-мэйл: zakhirgaa_tg@shuukh.mn, tender@admincourt.gov.mn

Copyright © Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүх