Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газраас шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах хүрээнд 2026 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр Цагдаагийн ерөнхий газрын Нийтийн хэв журам хамгаалах, Олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны Шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах хэлтсийн албан хаагчидтай уулзалт зохион байгууллаа.

Уулзалтад Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын дарга Н.Батхүү, Хүний нөөц, дотоод ажил хариуцсан шинжээч А.Соёлоо, Шүүх, Шүүгчийн аюулгүй байдлыг хангах хэлтсийн дарга, Цагдаагийн хурандаа Б.Егор, Цагдаагийн дэслэгч Д.Болортуяа нар байлцав.

Уулзалтын үеэр шүүхийн Тамгын газрын дарга Н.Батхүү шүүхийн байранд дэг сахиулах хамгаалалтын цагдаа болон харуулын цагдаа нарыг тогтвор суурьшилтай ажиллуулах, шинээр томилогдож буй албан хаагчид ажлын чиг үүрэгтэй холбоотой дадлага сургуулилт хийж байх шаардлагатай байгаа талаар танилцуулж, шүүхийн байранд ажиллаж буй албан хаагчдыг дэмжиж ажиллахаа илэрхийлсэн ба Цагдаагийн албан хаагчдын зүгээс Тамгын газрын даргын зүгээс гаргасан хүсэлтийг шийдвэрлэхэд анхаарч ажиллах, түүнчлэн цагдаагийн албан хаагчийн ажиллах нөхцөлийг сайжруулахад дэмжлэг үзүүлж ажиллах зэрэг асуудлаар харилцан санал солилцлоо.
НИЙСЛЭЛ ДЭХ ЗАХИРГААНЫ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР