"Шүүхийн захиргааны үйл ажиллагааны систем, цахим архив” төслийн гүйцэтгэлийн багийн гишүүд 2026.01.29-ний өдөр тус шүүхийн Тамгын газрын холбогдох албан хаагч нартай уулзаж "Захиргааны үйл ажиллагааны систем"-ийн модуль тус бүрийн талаар танилцуулж, хийгдэх боломжтой ажиллагааны талаар ерөнхий мэдээлэл хуваалцан, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээ, системд оруулах хөгжүүлэлтийн талаар холбогдох саналыг авлаа.
Тус уулзалтад Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Мөнх-Эрдэнэ болон зарим шүүгч нар байлцаж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын дарга, хэлтсийн дарга, мэдээлэл технологийн мэргэжилтэн, бичиг хэргийн эрхлэгч, архивч нар холбогдох туршилтыг хийж зөвлөгөө өгч хамтран ажиллаж байна.


НИЙСЛЭЛ ДЭХ ЗАХИРГААНЫ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР