•   11 + 331060, 331061
  •   zakhirgaa_tg@shuukh.mn, tender@admincourt.gov.mn

  • Нүүр
  • Бидний
    тухай
    • Түүхэн замнал
    • Шүүгч нар
    • Тамгын газар
    • Захиргааны ажилтнууд
    • Албан тушаалын тодорхойлолт
  • Мэдээ
  • Тайлан
  • Иргэн
    танд
    • Шүүхийн мэдээлэл лавлагаа
    • Архивын үйлчилгээ
    • Нэхэмжлэлийн загварууд
    • Хүсэлтийн загварууд
    • Дүрэм, журам
    • Нөлөөллийн мэдүүлгийн загвар татах
    • Шүүгчийн ёс зүйн зөрчилд гомдол гаргах
  • Хурлын
    бичлэг
  • Шилэн
    данс
  • Эрх зүйн
    акт
  • Холбоо
    барих
  • Шийдвэрийн
    тойм
    • Шийдвэрийн тойм
    • Процессын тойм
    • Шүүхийн шийдвэрийн AI хурааангуй

ХҮЧИН ТӨГӨЛДӨР АШИГТ МАЛТМАЛЫН ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙГ ГАЗРЫН ЭРХИЙН ДАВХЦАЛААР ХҮЧИНГҮЙ БОЛГОХГҮЙ

Шүүхийн шийдвэрийн огноо, дугаар: 2025.01.15-ны өдрийн 128/ШШ2025/0051

Шүүхийн шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болсон.

   Иргэн Д.М нь Д аймгийн Д сумын Засаг даргын 2021 оны “Газар эзэмшүүлэх тухай” А/101 дүгээр захирамжийн хавсралтын дагуу “Өндөр хамрын бууц” гэх газарт, нэгж талбарын 4808000799 дугаарт өвөлжөө, хаваржааны зориулалтаар 5000 м.кв газрыг 15 жилийн хугацаатай эзэмших эрхтэй болсон ба захиргааны байгууллагаас газар эзэмшүүлэх тухай 04822-2021/00041 дүгээр гэрээ байгуулж, газар эзэмших эрхийн 0000125545 дугаар гэрчилгээ олгожээ.

   Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын шийдвэрээр Д аймгийн Д сумын нутагт орших Х нэртэй 2671.32 га талбайд ашигт малтмал хайхыг зөвшөөрч, ХХ дугаартай тусгай зөвшөөрлийг “Г” ХХК-д олгосноор хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь  нэр бүхий талбайд хамаарах хайгуулын тусгай зөвшөөрлийн ээлжит хугацааны төлбөрүүдийг төлж ирсэн, хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаагааг сунгуулж байсан болох нь үйл баримтаар тогтоогджээ.

   Нэхэмжлэгч Д.М нь хариуцагчийн хэрэгжүүлсэн дээрх үйл ажиллагааг буруутгаж, “хайгуулын талбай нь өөрийнх нь өвөлжөө, хаваржааны нутагтай давхацсан, Монгол Улсын Үндсэн хуульд заасан эрүүл аюулгүй орчинд амьдрах, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах эрх зөрчигдсөн, хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ хийлгэж батлуулаагүй, Ашигт малтмалын тухай хуульд заасан нөхцөл шаардлагыг хангаагүй байхад хариуцагч нь энэ талаарх хяналтыг хэрэгжүүлээгүй” зэрэг үндэслэлээр гуравдагч этгээд “Г” ХХК-ийн тусгай зөвшөөрлийг Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д зааснаар цуцлах ёстой” хэмээн маргасан байна.

   Газрын тухай хуульд заасны дагуу нэхэмжлэгч Д.М-ийн газар эзэмших эрх болон Ашигт малтмалын тухай хуульд заасны дагуу ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг эзэмших талаарх гуравдагч этгээд “Г” ХХК-ийн ашигт малтмал эрэх, хайх эрх нь тухайлсан хуулиудаар зохицуулагдсан төдийгүй хуулийн дагуу байна гэж шүүх үзсэн, түүнчлэн, газар эзэмшигч болон хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигчийн хооронд газар эзэмшигчийн газарт нэвтрэн орох, дайран өнгөрөх, ашиглах талаар маргаагүй, харин ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигчийг хууль зөрчиж уг эрхийг олж авсан, өөрийнх нь эрхийг хөндсөн гэж нэхэмжлэгч маргааны зүйлээ тодорхойлж байгаа энэ тохиолдолд шүүхээс Газрын тухай хуулийг бус, Ашигт малтмалын тухай хуулийг тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэгч иргэн Д.М-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын шийдвэрийн улмаас зөрчигдсөн үйл баримт тогтоогдоогүй, “байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах, эрүүл аюулгүй орчинд амьдрах” талаар Үндсэн хуульд заасан үндсэн эрхтэйгээ холбоотойгоор маргаж, уг эрхийг субьектив эрхийн нэгэн адилаар шүүхээр хамгаалуулах хуулийн боломжгүй гэж үзэж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Санамж:
Энэ хураангуй нь бүрэн гүйцэд шүүхийн шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн шүүхийн шийдвэрийг олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэн хүргэх зорилготой болно.

Шүүхийн шийдвэрийг бүрэн эхээр нь үзэх холбоос: 

https://shuukh.mn/single_case/18056?daterange=2025-01-01%20-%202026-03-04&id=1&court_cat=3&bb=1

ТОЙМ БЭЛТГЭСЭН: НИЙСЛЭЛ ДЭХ ЗАХИРГААНЫ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ

ШҮҮХИЙН ШҮҮГЧ У.БАДАМСҮРЭН

Хэрэгцээт холбоос

Улсын дээд шүүх
Шүүхийн ерөнхий зөвлөл
Монгол улсын шүүхийн тайлан
Монгол улсын шүүхийн нэгдсэн мэдээлэл
Монгол улсын шүүхийн цахим сан
Эрх зүйн мэдээллийн нэгдсэн систем
www.livecourt.mn шүүх хуралдаан систем
Төрийн мэдээлэл эмхэтгэл
Авилгатай тэмцэх үндэсний хөтөлбөр
Улсын тэмдэгтийн хураамж бодох
Санал, хүсэлт илгээх

Сэтгэгдэл үлдээх

Таны оруулсан е-майл хаяг олон нийтэд харагдахгүй *


Бичих хэсэг
reload, if the code cannot be seen

Шүүх өөрийн захиргаатай байх ба түүний чиг үүргийг Шүүхийн ерөнхий зөвлөл, шүүхийн тамгын газар хэрэгжүүлэх бөгөөд тэдгээрийн үйл ажиллагаатай холбогдсон харилцааг хуулиар зохицуулна.

Холбоо барих

Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, Их тойруу 81/1, Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүх

Утас: 11 + 331060, 331061

И-мэйл: zakhirgaa_tg@shuukh.mn, tender@admincourt.gov.mn

Copyright © Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүх