•   11 + 331060, 331061
  •   zakhirgaa_tg@shuukh.mn, tender@admincourt.gov.mn

  • Нүүр
  • Бидний
    тухай
    • Түүхэн замнал
    • Шүүгч нар
    • Тамгын газар
    • Захиргааны ажилтнууд
    • Албан тушаалын тодорхойлолт
  • Мэдээ
  • Тайлан
  • Иргэн
    танд
    • Шүүхийн мэдээлэл лавлагаа
    • Архивын үйлчилгээ
    • Нэхэмжлэлийн загварууд
    • Хүсэлтийн загварууд
    • Дүрэм, журам
    • Нөлөөллийн мэдүүлгийн загвар татах
    • Шүүгчийн ёс зүйн зөрчилд гомдол гаргах
  • Хурлын
    бичлэг
  • Шилэн
    данс
  • Эрх зүйн
    акт
  • Холбоо
    барих
  • Шийдвэрийн
    тойм
    • Шийдвэрийн тойм
    • Процессын тойм
    • Шүүхийн шийдвэрийн AI хурааангуй

ШҮҮХ АЛБАН ТАТВАР ГАРГУУЛАХ ШИЙДВЭРИЙН БИЕЛЭЛТИЙГ ТҮДГЭЛЗҮҮЛЭХГҮЙ

Шүүгчийн захирамжийн огноо, дугаар: 2026.02.25-ны өдрийн 128/ШЗ2026/1761

Захирамжийн төлөв: Хүчин төгөлдөр болоогүй

2026.03.04 Процессын тойм

   Нэхэмжлэгч Х компани Татварын ерөнхий газрын дэргэдэх татварын Маргаан таслах зөвлөлийн тогтоол болон Татварын ерөнхий газрын харьяа Том татвар төлөгчийн газрын татварын хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч нарын нөхөн ногдуулалтын актыг тус тус хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж, эдгээр захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлэх хүсэлт ирүүлсэн.

   Нэхэмжлэгч хүсэлтийн үндэслэлээ “...түдгэлзүүлэхгүй нөхцөлд дахин шалгалт явуулна, энэ нөхцөлд нэхэмжлэгчийн үйл ажиллагааг хэвийн явагдахад хүндрэл учруулна, эрх, хууль ёсны ашиг сонирхол ноцтой зөрчигдөж болзошгүй” гэж тайлбарласныг хариуцагч эс зөвшөөрч “...нэхэмжлэгч компанид татварын иж бүрэн хяналт шалгалт эхлүүлсэн...түдгэлзүүлж болохгүй” гэж тайлбарлав.  

   Шүүх захиргааны актын биелэлтийг нэхэмжлэгчид эрх зүйн түр хамгаалалт шаардлагатай эсэхийг шалгаж тогтоосны үндсэн дээр Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлд заасан “түдгэлзүүлж болохгүй тохиолдол”-уудад хамаарахгүй нөхцөлд хэрэгжүүлнэ.

   Энэ маргааны тухайд, татварын улсын байцаагчийн гаргасан “Нөхөн ногдуулалтын акт” болон Татварын маргаан таслах зөвлөлийн тогтоол нь агуулгын хувьд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.2-т заасан “хүн, хуулийн этгээдээс албан татвар...гаргуулах тухай шийдвэр”-т хамаарч байх тул түүний биелэлтийг түдгэлзүүлж болохгүй гэж үзнэ.

   Иймд шүүхээс захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлэх тухай хүсэлтийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Санамж:

Энэ тойм нь бүрэн гүйцэд шүүхийн шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн шүүгчийн захирамж /шүүхийн тогтоол/-ийг олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэн хүргэх зорилготой болно.

ТОЙМ БЭЛТГЭСЭН: НИЙСЛЭЛ ДЭХ ЗАХИРГААНЫ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН ШҮҮГЧ Н.ДУЛАМСҮРЭН

Хэрэгцээт холбоос

Улсын дээд шүүх
Шүүхийн ерөнхий зөвлөл
Монгол улсын шүүхийн тайлан
Монгол улсын шүүхийн нэгдсэн мэдээлэл
Монгол улсын шүүхийн цахим сан
Эрх зүйн мэдээллийн нэгдсэн систем
www.livecourt.mn шүүх хуралдаан систем
Төрийн мэдээлэл эмхэтгэл
Авилгатай тэмцэх үндэсний хөтөлбөр
Улсын тэмдэгтийн хураамж бодох
Санал, хүсэлт илгээх

Сэтгэгдэл үлдээх

Таны оруулсан е-майл хаяг олон нийтэд харагдахгүй *


Бичих хэсэг
reload, if the code cannot be seen

Шүүх өөрийн захиргаатай байх ба түүний чиг үүргийг Шүүхийн ерөнхий зөвлөл, шүүхийн тамгын газар хэрэгжүүлэх бөгөөд тэдгээрийн үйл ажиллагаатай холбогдсон харилцааг хуулиар зохицуулна.

Холбоо барих

Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, Их тойруу 81/1, Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүх

Утас: 11 + 331060, 331061

И-мэйл: zakhirgaa_tg@shuukh.mn, tender@admincourt.gov.mn

Copyright © Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүх