Авлигатай тэмцэх газар үүсгэн байгуулагдсаны 20 жилийн ойг тохиолдуулан “Чингис хаан” тэргүүн зэргийн одонт, Монгол Улсын шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, Хууль зүйн шинжлэх ухааны доктор (SC.D), академич С.Нарангэрэлийн нэрэмжит “Mock Trial-2026” эрүүгийн хэргийн шүүхийн мэтгэлцээний тэмцээн эхэллээ. Хууль зүйн Их, дээд сургуулиуд болох Монгол Улсын Их сургууль, Глобал удирдагч Их сургууль, Зохиомж Их сургууль, Олон улсын Улаанбаатарын Их сургууль, Рояаль Олон Улсын Их сургууль, СИТИ Их сургууль, Их засаг Их сургууль, Чингис соосэ Олон улсын харилцааны Их сургууль, Отгонтэнгэр Их сургууль, Санхүү Эдийн засгийн Их сургууль, Шихихутуг Их сургууль, Дотоод хэргийн их сургуулиудын оюутан залуусын ур чадварыг сорих тус тэмцээний нээлтийн ажиллагаа амжилттай болж, оролцогч багуудын дунд мэтгэлцээн үргэлжилж байна.
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар хамтран зохион байгуулагчаар оролцож байна.