Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын дэргэдэх “Ёс зүйн дэд хороо”-ны гишүүн Т.Түвшинбаяр болон сэтгэл зүйч М.Шугархүү нар хамтран шүүхийн захиргааны албан хаагч нарт “Хүндлэлд суурилсан эерэг харилцаа” сэдвээр 2026 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр сургалтыг зохион байгууллаа.
Тус сургалт нь албан хаагчдын хоорондын харилцааны соёл, ажлын орчны уур амьсгалыг сайжруулахад чиглэгдсэн юм. Эерэг хандлага, бусдаас сайн талыг нь олж харах, мэндлэх хүндлэх ёсыг хэвшүүлэх, Ижил тэгш харилцааг эрхэмлэх, бусдыг анхааралтай сонсох (нүд рүү нь харж ярилцах), Бусдын орон зай, хил хязгаарыг хүндэтгэх, Өөрийн сэтгэл хөдлөлийг хянах, бусдын хувь нэмрийг үнэлж сурах зэрэг сэдвүүдийн хүрээнд мэдээлэл өгөв.
Сургалтын үеэр албан хаагчид бүтээлчээр ярилцаж, харилцан санал солилцсон нь практик ач холбогдолтой, үр дүнтэй ажил болсныг оролцогчид онцоллоо.

НИЙСЛЭЛ ДЭХ ЗАХИРГААНЫ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР