Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар нь “Үйлчлэгч”-ээр ажиллах хүсэлтэй иргэдийг материалаа ирүүлэхийг урьж байна.
Албан тушаалын ангилал зэрэглэл ШЕЗ-ын цалингийн шатлал ТҮ-1
Албан тушаалд тавигдах шаардлага
Боловсрол: Бүрэн дунд
Мэргэжил: Шаардахгүй
Ур чадвар: Цэвэрлэгээний техник, тоног төхөөрөмж ажиллуулах, ариутгалын бодисыг зөв зохистой хэрэглэх
Тусгай шаардлага: Үнэнч шударга, эмх цэгцтэй, нямбай, ёс зүй харилцааны соёл эзэмшсэн, үүрэг хариуцлага хүлээх чадвартай, байгууллага, хувь хүний нууцыг хадгалах, бусдыг хүндэтгэдэг, гэмт хэрэгт холбогдож байгаагүй.
Туршлага: Энэ чиглэлээр ажиллаж байсан бол давуу тал болно.
Бүрдүүлэх материал:
- Ажилд орохыг хүссэн өргөдөл,
- Төрийн албан хаагчийн анкет
- Боловсролын түвшинг тодорхойлсон баримт бичгийн хуулбар,
- Иргэний үнэмлэхийн хуулбар,
- Нийгмийн даатгалын шимтгэл төлсөн лавлагаа /Е-Mongolia-гаас/,
- Цагдаагийн ерөнхий газрын ял шийтгэлтэй эсэх лавлагаа
- 3х4 цээж зураг,
Материал хүлээж авах: 2026 оны 05 дүгээр сарын 01-ны өдрийг дуустал биеэр болон zakhirgaa_tg@shuukh.mn цахим хаягаар материалаа ирүүлнэ үү.
Холбоо барих утас: 1133106, 99051731
НИЙСЛЭЛ ДЭХ ЗАХИРГААНЫ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ
ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР