Иргэдийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх, хууль сурталчлах зорилгоор жил бүрийн 05 дугаар сарын 01-ний өдөр уламжлал болгон орон даяар зохион байгуулагддаг "ХУУЛЬЧДЫН ПРО БОНО ӨДӨР-2026", “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө.


Тус өдөрлөгт Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн зүгээс шүүгчийн туслахууд иргэдэд захиргааны хэргийн шүүхийн талаарх ойлголт, харьяалан хянан шийдвэрлэдэг маргааны төрөл, онцлог, захиргааны хэргийн шүүхэд хэрхэн нэхэмжлэл гаргах, ямар баримтууд бүрдүүлэх болон шүүхийн иргэдийн төлөөлөгчийн талаарх мэдээллийг хүргэж, иргэдээс шүүхийн үйл ажиллагаатай холбоотой сонирхсон асуултад хариулж, чиглэл өгч, танилцуулга, гарын авлага тарааж ажиллалаа.



НИЙСЛЭЛ ДЭХ ЗАХИРГААНЫ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР