•   11 + 331060(Архив), 331061(Мэдээлэл лавлагаа)
  •   zakhirgaa_tg@shuukh.mn, tender@admincourt.gov.mn

  • Нүүр
  • Бидний
    тухай
    • Түүхэн замнал
    • Шүүгч нар
    • Тамгын газар
    • Захиргааны ажилтнууд
    • Албан тушаалын тодорхойлолт
  • Мэдээ
  • Тайлан
  • Иргэн
    танд
    • Шүүхийн мэдээлэл лавлагаа
    • Архивын үйлчилгээ
    • Нэхэмжлэлийн загварууд
    • Хүсэлтийн загварууд
    • Дүрэм, журам
    • Нөлөөллийн мэдүүлгийн загвар татах
    • Шүүгчийн ёс зүйн зөрчилд гомдол гаргах
    • Тамгын газарт өргөдөл, гомдол гаргах заавар
  • Хурлын
    бичлэг
  • Шилэн
    данс
  • Эрх зүйн
    акт
  • Холбоо
    барих
  • Шийдвэрийн
    тойм
    • Шийдвэрийн тойм
    • Процессын тойм
    • Шүүхийн шийдвэрийн AI хурааангуй

АХМАД ШҮҮГЧ НАР ШҮҮХИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦАЖ, ТУРШЛАГА СУДЛАВ

   Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар болон Ахмадын салбар зөвлөл нь 2026 оны 05 дугаар сарын 08-ны өдөр Сэлэнгэ, Хэнтий аймгийн ахмад шүүгч нарыг Захиргааны хэргийн шүүхийн нэгдсэн байранд хүлээн авч уулзав. Тус уулзалтанд Шүүхийн ерөнхий зөвлөлийн Захиргаа удирдлагын газрын дарга Л.Санжрагчаа, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Мөнх-Эрдэнэ, Тамгын газрын дарга Н.Батхүү, Шүүхийн ахмадуудын холбооны Удирдах зөвлөлийн гишүүн Б.Сарантуяа, Д.Тайванхүү, Д.Дамдин-Од, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ахмадын салбар зөвлөлийн тэргүүн Ц.Батсүрэн болон гишүүд, Хэнтий, Сэлэнгэ аймгийн ахмад шүүгч нар оролцлоо.

   Уулзалтыг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Мөнх-Эрдэнэ нээж, ШЕЗ-ийн Захиргаа удирдлагын газрын дарга Л.Санжрагчаа шүүхийн төсөв, шинээр баригдаж буй барилга, байгууламжийн ажлын явц болон нийгмийн хамгаалалын талаар хэрэгжүүлж байгаа бодлого, зорилтын талаар, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Зохион байгуулалтын хэлтсийн дарга Ц.Оюун-Эрдэнэ тус шүүхийн үйл ажиллагаа болон шийдвэрлэсэн хэргийн стастистик тоон мэдээллийн талаар тус тус мэдээлэл өглөө.

   Ахмад шүүгч нар Ногоон танхим болон НДЗХАШШ-ийн байр, Ахмадын салбар зөвлөлийн өрөөгөөр зочилж, тус шүүхийн Ахмадын салбар зөвлөлийн тэргүүн Ц.Батсүрэн Салбар зөвлөлийн үйл ажиллагаа болон арга туршлагаа танилцуулснаар танилцах уулзалт амжилттай өндөрлөлөө.

НИЙСЛЭЛ ДЭХ ЗАХИРГААНЫ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР

Хэрэгцээт холбоос

Улсын дээд шүүх
Шүүхийн ерөнхий зөвлөл
Монгол улсын шүүхийн тайлан
Монгол улсын шүүхийн нэгдсэн мэдээлэл
Монгол улсын шүүхийн цахим сан
Эрх зүйн мэдээллийн нэгдсэн систем
www.livecourt.mn шүүх хуралдаан систем
Төрийн мэдээлэл эмхэтгэл
Авилгатай тэмцэх үндэсний хөтөлбөр
Улсын тэмдэгтийн хураамж бодох
Санал, хүсэлт илгээх

Сэтгэгдэл үлдээх

Таны оруулсан е-майл хаяг олон нийтэд харагдахгүй *


Бичих хэсэг
reload, if the code cannot be seen

Шүүх өөрийн захиргаатай байх ба түүний чиг үүргийг Шүүхийн ерөнхий зөвлөл, шүүхийн тамгын газар хэрэгжүүлэх бөгөөд тэдгээрийн үйл ажиллагаатай холбогдсон харилцааг хуулиар зохицуулна.

Холбоо барих

Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, Их тойруу 81/1, Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүх

Утас: 11 + 331060(Архив), 331061(Мэдээлэл лавлагаа)

И-мэйл: zakhirgaa_tg@shuukh.mn, tender@admincourt.gov.mn

Copyright © Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүх