Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын төлөвлөгөөний дагуу албан хаагчийг чадавхжуулах дотоод сургалтыг 2026 оны 05 дугаар сарын 14-ний өдөр зохион байгууллаа.

Сургалтыг шүүхийн Тамгын газрын Хэргийн хөдөлгөөний удирдлагын хэлтсийн дарга Н.Амаржаргал удирдаж, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх болон хяналтын шатны шүүхээс хүчингүй болсон шийдвэрийн үндэслэх хэсэгт дурдагдсан шүүгчийн туслахын үйл ажиллагаатай холбоотой зөрчлүүд сэдвийн хүрээнд явуулж, харилцан ярилцаж, анхаарах асуудлын талаар нэгдсэн ойлголтыг өгсөн үр дүнтэй сургалт болж өндөрлөлөө.


НИЙСЛЭЛ ДЭХ ЗАХИРГААНЫ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР