Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 188,189 дүгээр зарлигаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн албан тушаалд Тэрбишийн Гангэрэл, Гантөмөрийн Урангуа нарыг томилж, шүүгчийн тангараг өргөх ёслолын ажиллагааг 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр тус шүүхийн байранд зохион байгуулав.
Шүүгчийн тангараг өргөх ёслолын ажиллагааг тус шүүхийн Тамгын газрын дарга Н.Батхүү нээж, шинээр томилогдож буй шүүгч Тэрбишийн Гангэрэл, шүүгч Гантөмөрийн Урангуа нарын товч намтрыг танилцуулж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийг уншиж сонордуулан 2022 оны 07 дугаар сарын 19-ний өдөр “Монгол Улсын шүүхийн шүүгчийн тангараг өргөх журам”-д заасны дагуу шүүгчийн тангаргийг өргүүллээ.
Тангараг өргөх ёслолын ажиллагаанд тус шүүхийн Ерөнхий шүүгч Н.Дуламсүрэн баяр хүргэн үг хэлж, ажлын амжилт хүсэв. Уг ёслолын ажиллагаанд тус шүүхийн нийт шүүгч, шүүхийн захиргааны ажилтнууд, иргэдийн төлөөлөл оролцлоо.
НИЙСЛЭЛ ДЭХ ЗАХИРГААНЫ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХ
Сэтгэгдэл үлдээх
Таны оруулсан е-майл хаяг олон нийтэд харагдахгүй *